
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Осака хотноо болж байгаа Японы мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн буюу Хару башёгийн 8 дахь өдрийн /2026.03.15/ барилдааны тоймыг толилуулж байна.
Асахакүрюү Р.Жамъянтогтох /М-16/ өнөөдөр Фүжисэйүн/М-3/-тэй оноолт тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяж 5 даваа, 3 унаатай боллоо.
Чиёошома Г.Мөнхсайхан/М-14/ энэ өдөр Шиши /М-11/-тэй таарч барилдан түүнийг цүкидаши мэхээр хаяж 5 даваа, 3 унаатай байна.
Ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил/М-9/ өнөөдөр Асакорюү/М-11/-тэй оноолт тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 2 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Рога А.Амарсанаа/М-10/ энэ өдөр Ура/М-12/-тай учраа тааран барилдаж түүнд шитатэнаге мэхээр унаж 3 даваа, 5 унаатай боллоо.
Гонояама/М-10/ энэ өдөр Кимбозан/М-16/-тай таарч барилдан түүнийг ошидаши мэхээр хаяж 7 даваа, 1 унаатай болоод байна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/ өнөөдөр Хакүнофүжи/М-7/-тэй таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаж 1 даваа, /1-4-2/ 4 унаатай болов. Харин Хазүнофүжи 1 даваа, /1-2-4/ 2 унаатай боллоо.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/ энэ өдөр Ичияамамото/М-6/-той барилдан түүнийг шитатэнаге мэхээр хаяж 3 даваа, 5 унаатай болов.
Озэки Аонишики өнөөдөр башёг тэргүүлэгчдийн нэг Таканошёо/М-4/-той барилдан түүнд хатакикоми мэхээр унаж 3 даваа, 5 унаатай болов. Харин Таканошёо/М-4/ 7 даваа, 1 унаатай болов.
Сэкиваке Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Сэкиваке Такаясү оноолт тааран барилдаж түүнийг сүкинаге мэхээр хаяж 7 даваа, 1 унаатай болов.
Озэки Котозакүра энэ өдөр Хирадоүми/М-3/-тэй хүч үзэн барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 4 унаа, 4 даваатай боллоо.
Их аварга Хоошёорюү башёгийн 6 дахь өдөр Дайэйшёо/М-4/-той учраа таарч барилдан түүнд хатакикоми мэхээр унаснаар 6 даваа, 2 унаатай болоод байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!