
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Осака хотноо болж байгаа Японы мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн буюу Хару башёгийн 12 дахь өдрийн /2026.03.19/ барилдааны тоймыг толилуулж байна.
Чиёошома Г.Мөнхсайхан/М-14/ энэ өдөр Рога А.Амарсанаа/М-10/-тай таарч барилдан түүнийг ошидаши мэхээр хаяж 7 даваа, 5 унаатай болоод байна.
Ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил/М-9/ өнөөдөр Нишикифүжи/М-14/-тэй учраа тааран барилдаж түүнд цүкиотоши мэхээр унаж 3 даваа, 9 унаатай боллоо
Асахакүрюү Р.Жамъянтогтох /М-16/ өнөөдөр Шодай/М-8/-тай оноолт тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяж 8 даваа, 4 унаатай боллоо.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/ энэ өдөр Шиши/М-11/-тэй учраа тааран хүч үзэж түүнд ошидаши мэхээр унаснаар 4 даваа, 8 унаатай болов.
Котошохо/М-5/ энэ өдөр Ёшинофүжи/М-1/-тэй оноолт тааран барилдаж түүнийг хатакикоми мэхээр хаяж 10 даваа, 2 унаатай болов.

Озэки Аонишики башёгийн 10 дахь өдөр Дайэйшёо/М-4/-той учраа тааран хүч үзэж түүнд цүкитаоши мэхээр унаж 5 даваа, 7 унаатай боллоо.

Озэки Котозакүра энэ өдөр Гонояама/М-10/-тай хүч үзэн барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяснаар 4 унаа, 8 даваатай боллоо.

Их аварга Хоошёорюү башёгийн 12 дахь өдөр башёг тэргүүлэгч Сэкиваке Киришима Б.Лхагвасүрэнтэй учраа таарч барилдан түүнд уватэнаге мэхээр унаснаар 9 даваа, 3 унаатай болов. Харин Киришима 11 даваа 1 унаатай Хару башёг ганцаараа тэргүүлсээр байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!