
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Осака хотноо болж байгаа Японы мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн буюу Хару башёгийн 13 дахь өдрийн /2026.03.20/ барилдааны тоймыг толилуулж байна.
Чиёошома Г.Мөнхсайхан/М-14/ энэ өдөр Ошоүми/М-11/-тэй таарч барилдан түүнийг шитатэнаге мэхээр хаяж 8 даваа, 5 унаатай болоод байна.
Харин Рога А.Амарсанаа/М-10/ өнөөдөр Митакэүми/М-15/-тэй учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр ойчиж 4 даваа, 9 унаатай болов
Асахакүрюү Р.Жамъянтогтох /М-16/ башёгийн 13 дахь өдөр Токихаяатэ/М-9/-тэй оноолт тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяж 9 даваа, 4 унаатай боллоо.
Ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил/М-9/ өнөөдөр Хакүнофүжи/М-7/-тэй учраа тааран барилдаж түүнд ошитаоши мэхээр хаяж 4 даваа, 9 унаатай боллоо.

Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/ энэ өдөр Чураноүми/М-2/-тэй учраа тааран хүч үзэж түүнд ошидаши мэхээр унаснаар 4 даваа, 9 унаатай болов.

Гонояама/М-10/ өнөөдөр Комүсүби Атамифүжи-тэй хүч үзэн барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 4 унаа, 9 даваатай боллоо. Харин Атамифүжи 8 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэкиваке Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр Охо/М-3/-той учраа таарч хүчээ сорин барилдаж түүнийг ёритаоши мэхээр хаяж 12 даваа 1 унаатай болж башёг тэргүүлсээр байна.

Озэки Аонишики башёгийн 13 дахь өдөр Озэки Котозакүра-тай учраа тааран хүч үзэж түүнийг ёрикири мэхээр хаяж 6 даваа, 7 унаатай боллоо. Котозакүра 8 даваа, 5 унаатай болоод байна.

Их аварга Хоошёорюү башёгийн 13 дахь өдөр Котошохо/М-5/-той учраа тааран барилдаж түүнийг давснаар тэд адил 10 даваа, 3 унаатай болов.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!