
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Осака хотноо болж байгаа Японы мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн буюу Хару башёгийн 14 дэх өдрийн /2026.03.21/ барилдааны тоймыг толилуулж байна.
Асахакүрюү Р.Жамъянтогтох /М-16/ башёгийн 14 дэх өдөр Гонояама/М-10/-тай оноолт тааран барилдаж түүнийг уватэдашинаге мэхээр хаяж 10 даваа, 4 унаатай боллоо.

Харин Рога А.Амарсанаа/М-10/ өнөөдөр Фүжирёога /М-17/-тэй учраа тааран барилдаж түүнийг уватэнаге мэхээр хаяж 5 даваа, 9 унаатай болов
Чиёошома Г.Мөнхсайхан/М-14/ энэ өдөр Токихаяатэ/М-9/ тэй Ошоүми /М-11/-тэй таарч барилдан түүнийг кирикаеши мэхээр хаяж 9 даваа, 5 унаатай болоод байна.
Ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил/М-9/ өнөөдөр Тобизарюү/М-13/-тэй учраа тааран барилдаж түүнд цүкиотоши мэхээр унаж 4 даваа, 10 унаатай боллоо.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/ энэ өдөр Фүжисэйүн/М-13/-тэй учраа тааран хүч үзэж түүнд ошидаши мэхээр унаснаар 4 даваа, 9 унаатай болов.


Комүсүби Атамифүжи энэ өдөр Котошохо /М-5/-той хүч үзэн барилдаж түүнийг ошидаши мэхээр давснаар 9 даваа, 4 унаатай боллоо. Котошохо унаснаар 10 даваа, 4 унаатай байна.

Сэкиваке Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр Озэки Аонишики-тэй учраа таарч хүчээ сорин барилдаж түүнд шитатэнаге мэхээр унаж 12 даваа 2 унаатай болсон ч башёг тэргүүлсээр байна. Харин Озэки Аонишики 7 даваа, 7 унаатай болоод байна.
Хару башёг тэргүүлэх бөхийг тодруулах сүүлийн барилдаанд Их аварга Хоошёорю С.Бямбасүрэн Озэки Котозакүра-тай учраа тааран барилдаж түүнд сотогаке мэхээр унаснаар 10 даваа, 4 унаатай боллоо. Харин Озэки Котозакүра 9 даваа, 5 унаатай болоод байна.

Ийнхүү Хаврын башёгийн 14 дэх өдөр Сэкиваке Киришима 12 даваатай түрүү бөхөөр тодорч Озэки цолтон болох нь тодорхой болов.