
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Осака хотноо болж байгаа Японы мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн буюу Хару башёгийн сүүлийн буюу 15 дахь өдрийн /2026.03.22/ барилдааны тоймыг толилуулж байна.
Харин Рога А.Амарсанаа/М-10/ өнөөдөр Кинбозан /М-16/-тэй учраа тааран барилдаж түүнд цүкидаши мэхээр унаж 5 даваа, 10 унаатай башёг дуусгав.
Ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил/М-9/ өнөөдөр Котоейхо/М-17/-тэй учраа тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяж 5 даваа, 10 унаатай башёг дуусгалаа.
Чиёошома Г.Мөнхсайхан/М-14/ энэ өдөр Ура/М-8/-тай таарч барилдан түүнийг хатакикоми мэхээр хаяж 10 даваа, 5 унаатай башёг амжилттай дуусгаж байна.
Асахакүрюү Р.Жамъянтогтох /М-16/ башёгийн 14 дэх өдөр Хакүнофүжи /М-7/-тэй оноолт тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаж 10 даваа, 5 унаатай башёг амжилттай өндөрлүүлж байна.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/ энэ өдөр Комүсүби Вакамотохару-тай учраа тааран хүч үзэж түүнийг уватэнаге мэхээр давснаар 6 даваа, 9 унаатай энэ башёг өндөрлүүлэв.
Комүсүби Атамифүжи энэ өдөр Сэкиваке Такаясү-тэй хүч үзэн барилдаж түүнд уватэхинери мэхээр унаснаар 9 даваа, 6 унаатай болсон бол Такаясү 7 даваа, 8 унаатай башёг өндөрлүүлж байна.
Түрүү бөхөөр шалгараад байгаа Сэкиваке Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр Озэки Котозакүра-тай учраа таарч хүчээ сорин барилдаж түүнд ошидаши мэхээр унаж 12 даваа 3 унаатай Хару башёг тэргүүлэв. Харин Озэки Котозакүра 10 даваа, 5 унаатай башёг дуусгаад байна.
Их аварга Хоошёорю С.Бямбасүрэн өнөөдөр Озэки Аонишики-тэй учраа тааран барилдаж түүнийг какэнаге мэхээр давснаар 11 даваа, 4 унаатай энэ башёг амжилттай өндөрлүүллээ. Харин Озэки Аонишики 7 даваа, 8 унаатай энэ башёг дуусгаж байна.
Ийнхүү Хаврын башёгийн 15 дахь өдөр Сэкиваке Киришима ганцаараа 12 даваатай түрүү бөхөөр тодорч Японы эзэн хааны цомын эзэн боллоо.