
Өнөөдөр буюу 2026 оны 5 дугаар сарын 5-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Өнөөдөр: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тэмдэглэнэ.
Өнөөдөр: Африкийн соёлын өвийг таниулах, хамгаалах зорилготой Африкийн дэлхийн өвийн өдөр
09:00 цагт: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт 2 дахь өдрөө үргэлжилнэ.
09:00 цагт “Блью скай” зочид буудалд: “Жендэрт хүртээмжтэй санхүүжилтийг зах зээлийн хяналтад нэгтгэх нь” олон улсын хурал болно.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
11:30 цагт Үндэсний мэдээллийн төвд: 14 дэхь удаагийн Азийн мотоспортын шилдэг эвентийн шагналт POWER EXPO & FESTIVAL 2026 наадмын танилцуулгыг Power king LLC мэдээлнэ.
19:00 цагт M bank arena ордонд: “Basketball Champions League East Asia” тоглолт болно.
МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн нээлттэй өдөрлөг болно.
Д.Сүхбаатарын талбайд: Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна.
Үндэсний Статистикийн Хорооноос таван жил тутам зохион байгуулдаг "Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллого" энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
“Тэрбум мод тарих үндэсний өдрүүд” 6 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
Төв цэнгэлдэх хүрээлэн, Барилгачдын талбай, Жуковын талбай, Налайх дүүрэг, “Соёлын төв ордон”-ы талбайд: “Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдаа 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулна.

“Hue арт” галерейд: МУЭ-ийн гишүүн, зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн энэр сарын 16-ныг хүртэл гарна.
Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд: “Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн энэ сарын 20-ныг хүртэл гарна.
Нью-Йорк хотноо НҮБ-ын төв байранд: Олон улсын шилжилт хөдөлгөөний дүн шинжилгээний форум энэ сарын 8-ныг хүртэл болно.
Испани улсад: /La Vuelta Femenina/ Эмэгтэйчүүдийн олон өдрийн дугуйн уралдаан энэ сарын 10-ныг хүртэл болно.
Сингапурт: 2026 оны 3x3 сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.
Эрхүү хот дахь В.С.Рогалийн нэрэмжит урлагийн төвд: Орос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа үүссэний 105 жилийн ойд зориулсан “Монгол орон Эрхүүгийн зураачдын нүдээр” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл гарна.
Москва хотын Кремлийн музейд: “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!