![]()
Дэлхийн эмэгтэйчүүдийн Гран пригийн 5 дахь цуврал болох “FIBA 3x3 Ulaanbaatar Women’s Series” тэмцээн Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус тэмцээнд 10 улсын 16 баг ур чадвараа сорьж байна.
Үүнээс урьдчилсан шатанд зургаан баг өрсөлдөж хэсгээ тэргүүлсэн хоёр баг хэсэгт хуваарилагдав. Монголоос Б.Энхтуул, Э.Энхбуян, Л.Жавзандулам, Н.Номин-Эрдэнэ гэсэн бүрэлдэхүүнтэй “Сүхбаатар” баг урьчидсан шатанд Сингапурын “Лион Сити”-г хожсон ч Филиппиний “Манила”-д ялагдсанаар хэсэгт багтаж чадсангүй.

“А” хэсэгт дэлхийн чансааг тэргүүлэгч “Улаанбаатар Амазонс”, Тайланд, Сингапурын баг багтлаа. Австрийн Венад болсон гранприд дэд байр эзэлсэн “Улаанбаатар Амазонс”-т О.Хулан, Б.Ариунцэцэг, Амари Робинсон, Труонг Тао нар бий. Тэд эхний тоглолдоо Сингапурыг хожихдоо өрсөлдөгчөө 6-хан оноо алджээ.
“В” хэсэгт Япон, Франц, Парагвай багтсан бол “С” хэсгийг Герман, Хятадын Янжинь, Монголын “Амгалан” баг бүрдүүллээ. Ч.Уртнасан, Ч.Бямбажав, Г.Энхлэн, М.Эрдэнэ-Од нарын бүрэлдэхүүнтэй "Амгалан" баг Германд хожигдсон бөгөөд тэдний эсрэг ердөө 5 оноо авчээ.
“D” хэсэгт Б.Нямжаргал, Б.Болор-Эрдэнэ, Э.Нарангоо, Ц.Болорцэцэг нарын бүрэлдэхүүнтэй "Монгол" багийнхан Хятад, Филиппиний “Манила”-д ялагдсанаар хасагдах шатанд үлдэж чадсангүй. Тэмцээнээ эрт дуусгалаа. Уг нь боломжийн хэсэгт орсон байсан юм.
Эх сурвалж: Монголын мэдээ /MNB/
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!