Улаанбаатар, 2026 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Дэлхийн эмэгтэйчүүдийн гранпригийн тав дахь цуврал болох “FIBA 3x3 Ulaanbaatar Women’s Series” тэмцээн Д.Сүхбаатарын талбайд болж, "Улаанбаатар амазонс" баг түрүүллээ.
Хоёр өдөр үргэлжилсэн тус тэмцээнд 10 улсын 16 баг ур чадвараа сорив.
Дэлхийн чансааг тэргүүлэгч “Улаанбаатар Амазонс” багийнхан "А" хэсэгт Тайланд, Сингапурыг хожиж, хэсгээ итгэл төгс тэргүүлсэн. Улмаар шөвгийн наймд Францын U25 насны багийг, хагас шигшээд Хятадыг, финалд олимпын аварга Германыг буулган авлаа. Ингэснээр хоёр Гран при-д дараалан финалдсанаас нэг түрүүлж, нэг удаа дэд аварга болов.
“Улаанбаатар Амазонс” багт О.Хулан, Б.Ариунцэцэг, Амари Робинсон, Труонг Тао нар бий. Тэмцээнд оролцсон бүх багийг "Улаанбаатар амазонс" оноо авалтаар тэргүүлсэн бол Амари Робинсон "Үнэ цэнтэй тоглогч"-ийн шагналыг гардлаа.












Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Мөнхзул

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!