Хөрөнгө оруулагчдын сонирхол томоохон болон дунд үнэлгээтэй хувьцаанууд руу төвлөрч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр-Эдийн засаг Нийгэм Бусад
Огноо
Унших
9 минут 55 секунд

Хөрөнгө оруулагчдын сонирхол томоохон болон дунд үнэлгээтэй хувьцаанууд руу төвлөрч байна

Улаанбаатар, 2026 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг “Эм Ай Си Си ҮЦК” ХХК (MICC Mongolia International Capital Corporation)-тай хамтран уншигчдадаа долоо хоног тутмын олон улсын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна.

Долоо хоног тутмын хөрөнгийн зах зээлийн болон эдийн засгийн тойм мэдээ

(2026.06.22-2026.06.28)

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ​

Монголын хөрөнгийн бирж дээр өнгөрсөн долоо хоногт нийт 18.6 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй 12.4 сая ширхэг үнэт цаас арилжаалагджээ. Үнийн дүнгээр Эм Жи Эл Акуа ХК, Хаан банк ХК, Тэнгэр Даатгал ХК, Премиум Нэксус ХК болон Ард санхүүгийн нэгдэл ХК тэргүүлсэн бол энэ хугацаанд нийт 5 удаагийн багцын арилжаа хийгджээ. Тухайлбал:

  • Эм Жи Эл Акуа ХК-ийн (MGLA) 5.5 сая ширхэг үнэт цаасыг нэгжийн 307 төгрөгөөр, нийт 1.7 тэрбум төгрөгөөр;
  • Тэнгэр Даатгал ХК-ийн (TGI) 625.0 мянган ширхэг үнэт цаасыг нэгжийн 800 төгрөгөөр, нийт 500.0 сая төгрөгөөр;
  • Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн (AARD) 126.2 мянган ширхэг үнэт цаасыг нэгжийн 3,050 төгрөгөөр, нийт 385.0 сая төгрөгөөр;
  • Худалдаа Хөгжлийн Банк ХК-ийн (TDB) 10.0 мянган ширхэг үнэт цаасыг нэгжийн 33,000 төгрөгөөр, нийт 330.0 сая төгрөгөөр;
  • Премиум Нэксус ХК-ийн (CUMN) 1.8 сая ширхэг үнэт цаасыг нэгжийн 350 төгрөгөөр, нийт 636.7 сая төгрөгөөр тус тус арилжаалагджээ.

Монголын хөрөнгийн биржийн индексүүд холимог гүйцэтгэлтэй хаагдлаа. TOP-20 индекс 2.25%-иар өсөж 52,527.04 нэгжид хүрсэн нь зах зээлийн үнэлгээгээр тэргүүлэгч хувьцаануудын эрэлт нэмэгдсэнийг илэрхийлэв. MSE A индекс мөн өсөлттэй хаагдсан нь дунд ангиллын компаниудын хувьцаанд худалдан авах идэвх хадгалагдаж байгааг харууллаа. Харин MSE B индекс бага зэрэг буурсан нь жижиг үнэлгээтэй компаниудын хувьцаанд ашиг авалт ажиглагдсаныг илтгэж байна. Үүний зэрэгцээ FTI индекс 2.83 хувиар буурсан нь хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхүүдийн үнэлгээ дарамтад орсныг харуулжээ.

Нийт дүнгээр зах зээлийн хөдөлгөөнөөс харахад хөрөнгө оруулагчдын сонирхол томоохон болон дунд үнэлгээтэй хувьцаанууд руу төвлөрч, харин жижиг үнэлгээтэй компаниуд болон хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүнүүдэд сонгомол арилжаа давамгайлсан дүр зураг ажиглагдлаа.

МОНГОЛБАНК БОДЛОГЫН ХҮҮГ 12 ХУВЬД ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2026 оны 6 дугаар сарын ээлжит хурлаараа бодлогын хүүг 12.0 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Төв банк энэхүү шийдвэрийг инфляц зорилтот түвшнээс өндөр хэвээр байгаа ч үнийн өсөлтийн гол шалтгаан нь нийлүүлэлтийн хүчин зүйлсээс үүдэлтэй, харин дотоод эдийн засгийн эрэлт болон уул уурхайн бус салбарын идэвхжил харьцангуй сул байгаатай холбон тайлбарлав.

  • Бодлогын хүү: 12.0 хувь
  • Жилийн инфляц: Улсын хэмжээнд 11.2 хувь, Улаанбаатар хотод 11.0 хувь
  • 2026 оны I улирлын эдийн засгийн өсөлт: 7.9 хувь
  • Монголбанкны зорилт: Инфляцыг 2027 оноос 5% ±2 нэгж хувь-ийн интервалд тогтворжуулах

Монголбанк сүүлийн саруудад инфляц эрчимжихэд шатахуун болон хүнсний үнийн өсөлт зэрэг нийлүүлэлтийн хүчин зүйлс голлон нөлөөлсөн гэж үзэж байна. Харин суурь инфляц харьцангуй тогтвортой, дотоод эрэлтийн дарамт хүчтэй нэмэгдээгүй байгаа тул инфляцын өнөөгийн өсөлтийг түр зуурын шинжтэй гэж үнэлжээ. Цаашид мах, шатахууны үнийн өсөлт саарахтай зэрэгцэн инфляц дунд хугацаанд зорилтот түвшин рүү аажмаар буурна гэсэн хүлээлттэй байгаа ч Ойрх Дорнод болон ОХУ-Украины мөргөлдөөн, цаг агаарын нөхцөл байдал, малын халдварт өвчин зэрэг геополитик болон нийлүүлэлтийн эрсдэлүүд үнийн дарамтыг хүлээлтээс удаан хугацаанд хадгалах боломжтойг анхааруулсан байна. Үүний зэрэгцээ БНХАУ-ын эдийн засгийн өсөлт хүлээлтээс давсан нь Монголын экспортын төлөвт эерэгээр нөлөөлж байгаа бол алт, зэсийн дэлхийн зах зээлийн өндөр үнэ худалдааны нөхцөлийг дэмжиж байгаа ч эрчим хүчний үнийн өсөлт дэлхийн инфляцын дарамтыг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх эрсдэл хэвээр байгааг Монголбанк онцоллоо.

Хөрөнгийн зах зээлийн хувьд бодлогын хүүг хэвээр хадгалсан нь мөнгөний бодлогын тогтвортой байдлыг хадгалах дохио болж байна. Гэвч инфляц зорилтот түвшнээс өндөр хэвээр байгаа тул санхүүжилтийн өртөг ойрын хугацаанд өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй байна. Цаашдын мөнгөний бодлогын шийдвэр нь инфляцын өрнөл, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ болон гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдлаас ихээхэн хамаарахаар байна.

УИХ ТАТВАРЫН БАГЦ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА

УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтүүдийг эцэслэн баталлаа.

Хуулийн өөрчлөлтийн ихэнх заалт 2027 оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

  • ХХОАТ: 792 мянган төгрөг хүртэлх сарын орлогыг татвараас чөлөөлнө.
  • ААНОАТ: 2.5 тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдэд 1 хувийн татварын хөнгөлөлт үйлчилнэ.
  • НӨАТ: НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэв.
  • Татварын ерөнхий хууль: Татварын тайлан залруулах хугацааг хоёр жил болгон сунгаж, татвар төлөгчдөд үзүүлэх зарим хязгаарлалтыг зөөлрүүлэв.

Шинэчилсэн багц хууль нь татварын удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, татвар төлөгчдийн ачааллыг тодорхой хэмжээнд бууруулах, жижиг, дунд бизнесийн үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн хэд хэдэн зохицуулалтыг багтааж байна. Мөн татварын тайланг залруулах хугацааг хоёр жил болгон сунгаж, татвар төлөгчдийн хууль мөрдөлтийн түвшнийг үнэлэх шинэ тогтолцоог нэвтрүүлэхээр болсон нь татварын удирдлагыг эрсдэлд суурилсан хэлбэрт шилжүүлэх алхам болж байна.

"БАЯНТЭЭГ" ХУВЬЦААТ КОМПАНИ НОГДОЛ АШИГ НЭМЖ ХУВААРИЛНА

"Баянтээг" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2026 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор компанийн хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаанд 3,960 төгрөгийн нэмэлт ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.

Энэхүү шийдвэрийг Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийг үндэслэн гаргасан байна. Нэмэлт ногдол ашиг авах эрх нь 2026 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдөр болох 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаарх хувьцаа эзэмшигчдэд хамаарна. Компани ногдол ашгийг 2026 оны гуравдугаар улиралд багтаан олгохоор төлөвлөжээ.

  • Нэмэлт ногдол ашиг: Нэгж хувьцаанд 3,960 төгрөг
  • Бүртгэлийн өдөр: 2026 оны 4 дүгээр сарын 13
  • Олголтын хугацаа: 2026 оны III улиралд багтаан

Хөрөнгийн зах зээлийн хувьд нэмэлт ногдол ашиг хуваарилах шийдвэр нь компанийн санхүүгийн чадавх болон хувьцаа эзэмшигчдэд өгөөж хүртээх бодлогыг илэрхийлж байна. Тогтвортой ногдол ашгийн бодлого хэрэгжүүлдэг компаниуд нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг хадгалах, урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжихэд эерэг нөлөө үзүүлэх хандлагатай байдаг.

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН"-ИЙН ҮНЭТ ЦААСНЫ БҮРТГЭЛД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2026 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 421 дүгээр тушаал, мөн "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/287 дугаар тушаалын дагуу "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн"-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.

Энэхүү өөрчлөлтөөр Канадын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэгдсэн 18,334 ширхэг энгийн хувьцааг Монголын хөрөнгийн биржийн бүртгэлд тусган, компанийн нийт бүртгэлтэй хувьцааны тоог 65,356,722 ширхэг болгон шинэчилжээ.

  • Нэмж бүртгэгдсэн хувьцаа: 18,334 ширхэг энгийн хувьцаа
  • Өмнөх бүртгэлтэй хувьцааны тоо: 65,338,388 ширхэг
  • Шинэ нийт хувьцааны тоо: 65,356,722 ширхэг
  • Өөрчлөлтийн үндэслэл: Канадын Торонтогийн хөрөнгийн биржид нэмж бүртгэсэн хувьцаатай холбоотой

Ийм төрлийн бүртгэлийн шинэчлэл нь хоёр биржийн бүртгэлийн мэдээллийн уялдааг хангах ач холбогдолтой бөгөөд компанийн нийт гаргасан хувьцааны албан ёсны бүртгэлийг шинэчлэн баталгаажуулж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Ш.Батболд

Улаанбаатарт 26-28 хэм дулаан байна
Улаанбаатарт 26-28 хэм дулаан байна
 
П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо
П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

105 м-ийн гүнд усан доогуур хонгил барьжээ

Хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн байгуулахад FIFA-тай хамтарна

Геронтологийн үндэсний төвийн шинэ байрыг ашиглалтад орууллаа

Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн, О.Сүлдхүү нар Монголын багийн медалийн тоог нэмлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Азийн наадмын медалийн хүснэгт

Азийн наадмын медалийн хүснэгт

Сакаэ Казүхито: Хуучны хатуу бэлтгэлээр монголчуудыг хүмүүжүүлнэ

ОХУ-аас 10 дугаар сард 78 мянган тонн шатахуун авах гэрээ хийжээ

В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв?

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Crew 13 багийг ОУСС руу илгээжээ

Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Монголын баг тамирчид 10 медаль хүртээд байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

Жүдочид ДАШТ-д оролцохоор Бакуг зорилоо

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Ахмадын өдөр тохиож байна

Монголын MLBB шигшээ баг “Айчи-Нагояа 2026” Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Хиймэл оюуныг хянах тухай хэлэлцээр байгуулжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

“Айчи Нагояа-2026” Азийн наадмаас жүдоч К.Ёолк анхны алтан медалийг эх орондоо авчирлаа

Хүн дүрст роботын нийлүүлэлт 432 хувиар өсжээ

Х.Билгүүнсайхан “ Айчи Нагоя-2023” Азийн наадмын хүрэл медальтан болов

ОУХМ Г.Наранцэцэг Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ

Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Японы худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байна

Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхолоо илэрхийлэв

Сэтгүүл зүй ба бидний эмх замбараагүй ертөнцийн ирээдүй

MTV Video Music Awards наадмаас BTS гурван шагнал, Мадонна долоон шагнал хүртжээ

The MongolZ баг Зүүн Европ болон Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүллээ

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

SpaceX компани Starship хөлгөө анх удаа дэлхийн тойрог замд гаргажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

10 дугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

ЗАВХАН: Эдийн засаг өссөн ч хүн амын шилжилт хөдөлгөөн анхаарал татаж байна

Нефтийн үнэ 100 ам.доллароос давсан хэвээр байна

Японы 17 настай усанд сэлэгч дэлхийн рекордыг шинэчилж

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

Улаанбаатарт 4-6 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ард түмний төлөөллөөс: УИХ тарахыг шаардаж хэвлэлийн хурал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Их аварга Оносато 6 башёгийн дараа 6 дахь түрүүгээ авлаа

Аки башёгийн түрүү бөхийн төлөө Оносато, Аонишикитэй хүч үзэхээр болов

Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ

Озэки Киришима Б.Лхагвасүрэн Аки башёг тэргүүлж яваа Ёкозүна Оносатог давлаа

Эмэгтэй шатарчид Дэлхийн олимпиадад 4 дүгээрт бичигдэж байна

Ром хот зуны Олимпыг зохион байгуулах хүсэлтээ өгнө

ӨНӨӨДӨР: Япон, Монголын хамтарсан “Ирээдүйн төлөө хамтдаа” урлагийн тоглолт болно.

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Тайваньд зэвсэг нийлүүлэх асуудалд “туйлын болгоомжтой” хандахыг АНУ-д уриалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 11 даваа Аки башёг тэргүүлж явна

“Сан Петролиум” компани 16 мянган м³ шатахуун нөөцлөх сав ашиглалтад оруулав

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

Судалгаа: Биологийн хөгшрөлт хурдсах нь залуу насанд хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг

ӨНӨӨДӨР: “Эрүүл ирээдүйн төлөө” сэдэвт үндэсний форум болно

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

“Автомашингүй өдөр” болон “Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтийг хамтатган зохион байгуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 10 даваатай Аки башёг тэргүүлсээр байна

Палестиныг бүгдээрээ хүлээн зөвшөөрөхийг Туркийн Ерөнхийлөгч уриалав

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

Зөвшөөрөл авах, хүсэлт гаргахаас олгох хүртлэх бүх үйл ажиллагаанд баримт бичгийг иргэнээс нэг удаа авч, өргөдөл, хүсэлтийг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аки башёг Их аварга Оносато 9 даваатай тэргүүлсээр байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

Улаанбаатарт 15-17 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Дэлхийд анхны усан доорх нарны хавтангуудыг задгай тэнгист туршжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Их аварга Оносато 8 даваа 1 унаатай Аки башёг тэргүүлж байна

Хятадад бүлэг хиймэл дагуул амжилттай хөөргөжээ

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

С.Жамбалжамц Монголын багийн медалийн салхийг хагаллаа

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Аки башёг Их аварга Оносато 7 даваатай ганцаараа тэргүүлж эхэллээ

Аки башёг Их аварга Оносато, Озэки Котозакүра нар 6 даваатай тэргүүлж байна

Монголын тэкболын тамирчид анхны Азийн наадамдаа оролцлоо

Их аварга Оносато, Озэки Котозакүра тэргүүтэй 7 бөх Аки башёг 5 даваатай тэргүүлж явна

“Оюу Толгой”-н орлого 5.5$ тэрбумд хүрчээ

iPhone Duo-г танилцуулсны дараа Galaxy Z Fold 8-ын борлуулалт өсжээ

ОХУ-д санал хураалтын нэгдсэн өдөр эхэлжээ

Олимпын таеквондогийн пүмсэ төрөлд Монголын анхны дэлхийн аварга цолтон төрлөө

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

ӨНӨӨДӨР: “Монгол-Японы бизнес түншлэл-2026” уулзалт арга хэмжээ болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Хиймэл оюун хүний хяналтаас гарч болзошгүйг анхааруулжээ

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Озэки Аонишики Гонояамад ошитаоши мэхээр уналаа

Гадаадад оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан 37 этгээдийг Монголд авчирчээ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

Улаанбаатарт 22-24 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн ёс зүйн форум-2026” болно