“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг энэ зун буюу 2023 оны 8 дугаар сарын 16-23-нд зохион байгуулна.
Зохион байгуулах хорооноос баталсан таван бүлэг, 61 зүйл, 291 ажлын хүрээнд бэлтгэлийг хангаж байгаа юм. Наадамд Зүүн Азийн есөн Үндэсний Олимпын хороо оролцохоос одоогийн байдлаар албан ёсоор Монгол, БНХАУ, БНСУ, Япон, Хонконг, Макао, Тайвань Улс оролцохоо мэдэгдээд байгаа бөгөөд 1000 гаруй тамирчин, дасгалжуулагч, 430 орчим зочин оролцохоор байна. Мөн тэмцээн зохион байгуулах есөн байгууламжаас наймтай нь хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн Залуучуудын Наадмын зохион байгуулах ХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Бат-Энх наадмын бэлтгэл ажлын явцын талаар танилцуулжээ.