Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Төв, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Өвөрхангайн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.
2023 оны 4 дүгээр сарын 19-ний 20 цаг хүртэл цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж, ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 17-22 хэм, Дарьгангын тал нутгаар 12-17 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон баруун өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар 6-11 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 1-3 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Үүлэрхэг, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 2-4 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө 0-2 хэм дулаан байна.
2023 оны 4 дүгээр сарын 20-24 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 20-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 21-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 20, 21-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм хүйтнээс 3 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм, өдөртөө 7-12 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -5-10 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан байна.