Сонирхогчдын боксын ОУХМ Ганбаатарын Баярхүү мэргэжлийн боксын ээлжит тулаанаа өнөөдөр хийж өрсөлдөгчөө илт давуугаар яллаа.
Тэрбээр Вьетнам улсад болж байгаа энэхүү мэргэжлийн тулаандаа эхний үед дутуу гаргаж, хүнд цохилтоор ялалтаа байгууллаа. Түүний холбосон хүчтэй цохилтуудыг өрсөлдөгч нь давж чадалгүй ялагдлаа.
Тус тулаан нь Г.Баярхүүгийн Солонгосын мэргэжлийн боксын холбоотой гэрээ байгуулаад тулалдсан 2 дахь тоглолт бөгөөд 2 дахь ялалт нь юм байна. Энэ тулаанд ялснаар ОУХМ Г.Баярхүү БНСУ-ын мэргэжлийн боксын аваргын бүсний төлөө тулалдах эрхтэй болж байгаа юм.