Маргааш жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 36, эмэгтэйчүүдийн 27 дах удаагийн ДАШТ Катарын Доха хотноо эхлэх бөгөөд энэ удаа 5 тивийн 99 орны эрэгтэй 344, эмэгтэй 314 нийт 658 жүдоч хүч ур чадвараа сорин барилдана.
Эрэгтэй, эмэгтэй жин болгонд дэлхийн чансааны эхний 100-д багтсан тамирчид ДАШТ-нд оролцоно гэсэн дүрмийн дагуу оролцох улс орнуудын тоо өмнөх жилүүдээс ялимгүй багассан байна. Өмнөх циклийн ДАШТ-нүүдэд 2017 онд 126, 2018 онд 124, 2019 онд 143, 2021 онд 118 орон оролцож байлаа. Энэ удаагийн ДАШТ-ийг С1 телевиз 5 дугаар сарын 7-14-нд орон даяар 8 хоногийн турш бүрэн эхээр нь шууд дамжуулна.
Ташрамд дуулгахад, Жүдогийн ДАШТ-ийг Монгол Улсад 2009 оноос эхлэн шууд дамжуулж тайлбарласан.