Гадаад харилцааны сайдын дэргэдэх Эрдмийн зөвлөлийн хурлыг мягмар гарагт /2023.02.07/ зохион байгуулав.
Хурлын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сүүлийн үед тус яамнаас хэрэгжүүлж буй ажлын талаар товч танилцуулав.
Энэ удаагийн хурлаар олон улс болон бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагаа, чиг хандлага, мөн олон улсад тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх боломж, арга замын талаар ярилцаж, зөвлөлийн гишүүд болох судлаач, эрдэмтэд өөрсдийн санал, үзэл бодлоо илэрхийлэв.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын гадаад орчинд гарч буй өөрчлөлтөд нийцүүлэн идэвхтэй гадаад бодлогын зорилтуудыг боловсруулах, төр, засгийн удирдлагад шийдвэр гаргахад үндэслэл бүхий дүн шинжилгээ, таамаг боловсруулж танилцуулах, олон улсын улс төрийн асуудлаар олон нийтийг соён гэгээрүүлэх зэрэг асуудлаар санал солилцох зорилгоор Эрдмийн зөвлөлийг 2022 онд байгуулан ажиллуулж байна.