Сүхбаатар дүүргээс Турк улсын гамшигт өртсөн ард иргэдэд зориулан илгээх гэж буй 3 гэр бэлэн болжээ.
Төр, улаан загалмайн хамтын ажиллагааны хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас төлөөлж, эдгээр гэрийг нийт иргэдийнхээ чин сэтгэлийн хандив болгон БНТУ-аас Монгол улсад суух Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Зафер Атешт тээвэрлэхэд зориулан бэлдээд хүлээлгэн өгөх юм байна.