Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурал өнөөдөр /2023.02.13/ Олимпик хауст цахим болон танхим хосолсон хэлбэрээр боллоо.
Уг хурлаар МҮОХ-ны Гишүүдийн ээлжит хурлыг дүрмийн дагуу гуравдугаар сарын 23-ны өдөр хийх товыг баталж, цаг үеийн бусад асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
МҮОХ-ны Гишүүдийн хурлаар үйл ажиллагааны тайлан, Хянан шалгах зөвлөлийн мэдээлэл, төсөв, төлөвлөгөө болон гишүүнчлэлийн асуудлыг хэлэлцэн батлах юм.