Тусгаар тогтнолоо хамгаалахаар баригдсан төмөр зам 84 настай
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Танин мэдэхүй
Огноо
Унших
21 минут 0 секунд

Тусгаар тогтнолоо хамгаалахаар баригдсан төмөр зам 84 настай

Монголын анхны өргөн царигийн төмөр зам 84 жилийн тэртээ дэлхийн II дайны эхэн үед Дорнодын тал нутагт баригдаж эхэлсэн түүхтэй.

Монгол Улсын зүүн хойд хил, тухайн үеийн ЗХУ, Хятадын Манжуурын бүс нутаг гэсэн 3 улсын хилийн уулвар бүс нутгаас Дорнод аймгийн төв Чойбалсан хот хүртэлх төмөр зам баригдсан нь өнөөгийн Монголын төмөр замын түүхтэй салшгүй холбоотой.

Хүйтэн дайны дарийн утаа үнэртсэн 1939 онд ЗХУ-ын Засгийн газраас Баянтүмэн-Эрээнцав-Соловьевскын 238 км төмөр замыг орос ах нар барьж байгуулан, хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрээр ЗХУ-ын Батлан хамгаалах яамны Жанжин штаб, Өвөр Байгалийн цэргийн тойргийн төмөр замын батальоны мэдэлд өгч дайны зориулалтаар ашиглаж байлаа.

Энэ төмөр зам 1939 оны Халх голын байлдаан болон 1945 оны Чөлөөлөх дайны үед буюу 1939-1945 онуудад Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалах үйлсэд түүхэн онцгой үүргийг гүйцэтгэсэн билээ.

Ташрамд сонирхуулахад, Дорнод аймгийн төвийг 1931 оноос Баянтүмэн, 1941 оноос Чойбалсан хот гэж нэрлэсэн байна. 1940-өөд онд Баянтүмэн хот бараг цэргийн хот байж манай эх орны үндэсний тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад чухал түшиц газар болж байсан юм. Баянтүмэнд Монгол Ардын Хувьсгалт цэргийн хоёрдугаар морьт корпусын командлал, 5 дугаар морин дивиз, түүний ангиуд, ЗХУ-ын Улаан цэргийн 17 дугаар армийн штаб, түүний харъяа зарим ангиуд, нисэх онгоцны төв буудал, цэргийн төв эмнэлэг, зэвсэг, техникийн агуулах зэрэг цэргийн чухал объект байрлаж байсны дээр 19З9 оноос Соловьевск-Баянтүмэний өргөн төмөр зам, Баянтүмэн-Тамсагийн нарийн төмөр замын төв зангилаа зэрэг онцгой объект байсан учир япончуудын сонирхлыг ихэд татдаг газар байжээ. Халхын голын дайны үеэр япончууд Дорнод аймгийн төв Чойбалсан хотын цөөн тооны барилга байшинг бөмбөгдсөн бөгөөд одоо тухайн газарт нь дэлбэрч буй бөмбөгний хэлбэртэй хөшөө байдаг.

Чойбалсан хотыг Монголын баатар хот хэмээсний учир нь дайны үед бөмбөгдөлтөд өртөж байсан Монголын цорын ганц хот суурин юм байна.

Харин 1945-1950 он хүртэл Зүүн хойд Ази, Хятад ард улсын нутаг дэвсгэрт гоминданы болон коммунист намуудын дотоодын зөрчилтэй байсан амаргүй үед Зөвлөлтийн Зэвсэгт хүчний мэдэлд энэ зам ашиглагдаж байсан юм.

Улмаар 1949 оны 10 дугаар сарын 1-нд манай өмнөд хөрш БНХАУ тусгаар тогтнолоо дэлхий дахинд зарлаж, Зүүн хойд Азийн бүс нутгийн дайн байлдааны ажиллагаа зогсож, БНХАУ-тай хил залгаа ЗХУ, Монгол Улсын зүүн хил хязгаар нутаг тайван замаар хөгжих боломжтой болж байжээ.

Ийнхүү уг төмөр замыг 1956 онд Монгол-Зөвлөлтийн Засгийн газрын хэлэлцээрээр Баянтүмэн-Эрээцав-Соловьевскын 238 км өргөн цариг /1524 мм/-ийн төмөр зам, Хэрлэн Тамсаг булгийн нарийн царигийн 380,5 км төмөр замыг Монголын Төмөр замын мэдэлд албан ёсоор шилжүүлсэн түүхтэй. Улаанбаатар хотоос 680 км-ын алсад орших Дорнод аймаг дахь уг төмөр замыг МТЗ-ын Баянтүмэн тасаг хэмээн нэрлэж 64 дэх жилдээ монголчууд өөрсдөө эзэмшин амжилттай ажлуулсаар байна. Баянтүмэн тасаг 1956-2020 он хүртэл Дорнод бүс нутгийн эдийн засагт гүйцэтгэсэн түүхэн үүргээ Баянтүмэний төмөр замын тасгийн үе үеийн хамт олон амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ.

Дорнод аймаг дахь Баянтүмэн-Эрээцав-Соловьевскын 238 км төмөр зам бол Монголын Улсын нутаг дэвсгэр дээр баригдсан анхны өргөн цариг /1524 мм/-ийн төмөр зам юм. Харин Хэрлэн голын Чойбалсан өртөөнөөс Тамсаг булгийн хооронд баригдсан нарийн цариг /750+-1 мм /-тай төмөр зам бол Монголын 2 дахь нарийн царигийн төмөр зам болж МТЗ-ын түүхэнд тэмдэглэгдсэн юм. Тиймээ, Монгол Улсад социализмын үед ийнхүү анхны төмөр зам тавигдаж, төмөр замчид гэсэн бүхэл бүтэн бие даасан “Тээврийн салбар” бий болсон түүхтэй.

Тухайн үеийн БНМАУ, ЗХУ-ын Засгийн газар хоорондын 1956 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хэлэлцээрээр Баянтүмэн, Тамсагбулгийн төмөр замыг Хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн тээврийн ба тээврийн бус үйлчилгээний зам, барилга байгууламж, хөдлөх бүрэлдэхүүн тоног төхөөрөмжийн хамт үнэ төлбөргүй шилжүүлэн өгч, СССР-БНМАУ-ын Засгийн газар хоорондын 1941 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хэлэлцээрийг хүчингүй болгосон байна. УБТЗ-ын Хэрэг эрхлэх газрын 1956 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 472 дугаар тушаалаар УБТЗ-ын харъяа Баянтүмэн тасгийг байгуулж, аж ахуйн дотоод тооцоотой үйл ажиллагаа явуулах болсноор Баянтүмэн тасгийн энх цагийн бүтээн байгуулалтын түүх эхэлж байжээ.

Түүхийн хуудсыг сөхвөл, 1956 оны 3 дугаар сарын 14-ний Т-212 дугаар тушаалаар Эрээнцав-Баянтүмэний төмөр замыг хүлээн авах салбар комисст Дохиолол холбооны орлогч дарга Лувсанцэрэн, Боловсон хүчний хэлтсийн дарга Г.И.Сухоруков, Ажилчны хэрэгцээг хангах алба /Доррус/ Пүрэв нарыг томилжээ. 1956 оны 5 дугаар сарын 4-нд ХНН-ийн Ерөнхий хорооны хурлын 57 дугаар тэмдэглэл /протокол/-ээр Баянтүмэн-Эрээнцавын замыг хүлээн авах ажлыг Монголын төмөр замыг төлөөлж, Хэрэг эрхлэх газрын орлогч дарга А.Цогтсайхан комиссын даргатай Санхүүгийн албаны дарга Савальев, Ерөнхий байцаагч В.Н.Горюшин, Хөдлөх бүрэлдэхүүний албаны дарга Е.Д.Фредынский тэргүүтэй комисс оролцон гүйцэтгэжээ. Харин өргөн царигийн төмөр замыг Монгол Зөвлөлтийн ХНН-ийн Ерөнхий хорооны 1956 оны 5 дугаар 30-ны өдрийн актаар Монгол Улсад шилжүүлсэн байна.

Тамсагбулгийн нарийн царигийн төмөр замын үйл ажиллагаа явагдахгүй болсон тул хадгаламжинд авсан байдаг. Улмаар 1956 оны 6 дугаар сарын 6-ны 472 тушаалаар Баянтүмэн тасгийг байгуулан, анхны монгол даргаар Налайхын нарийн төмөр замын Депогийн даргаар ажиллаж байсан Аюурзанын Сэржийг, орлогчоор Амгалангийн замын /ПЧ-4/ ангийн даргаар ажиллаж байсан Зөвлөлтийн мэргэжилтэн Д.Г.Костецскийг томилон, санхүү, аж ахуйн дотоод тооцоотой тасгийн үйл ажиллагааг эхлүүлж байжээ.

МАХН-ын Төв хорооны шийдвэрээр 1956 оны 8 дугаар сарын 1-нээс эхлэн Баянтүмэн тасагт МАХН-ын Төв хорооны төлөөлөгч Д.Дагжидыг Тасгийн зохион байгуулагчаар, ХЗЭ-ийн төлөөлөгчөөр С.Дамба нарыг томилсон байна. Ийнхүү 1956 оны 4 сараас 1958 оны 3 сар хүртэл хуучнаар ЗХУ-ын Өвөрбайгалийн төмөр замын Борзын депогийн уурын тэргүүд, бригадынхаа хамт Соловьевск-Баянтүмэний хооронд тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэсэн байна.

МТЗ-ын Баянтүмэн тасгийн анхны монгол даргын талаар товчхон танилцуулахад, А.Сэрж нь Ховд аймгийн Манхан суманд төрсөн. ЗХУ-ын Улаан-Үд хотын Монгол-Рабфакт 16 настайдаа суралцаж, улмаар Москвагийн Төмөр замын сургуулийн комбинатын дамжаанд 1,5 жил сурч төгсжээ. Тэрбээр 1939 оноос Налайхын нарийн төмөр замд уурын тэрэгний туслах машинч, засварчин, машинч, токарьчин, Депогийн даргын алба хашиж туршлагатай төмөр замчин болжээ. Түүнийг 1956-1957 онд Монгол-Зөвлөлтийн ХНН-ийн Баянтүмэн тасгийн анхны монгол даргаар томилон ажиллуулжээ.

Тэр Сүхбаатарын уурын тэрэгний эргэлтийн депогийн даргаар ажиллаж байгаад ТЗ-ын техникумд илчит тэрэгний техник механикийн түргэвчилсэн сургалттай ангид 1959-1961 онд суралцан, техник механикийн мэрэгжилтэй болж, УБТЗ-ын материал техникээр хангах албаны даргаар /1961-1977/ олон жил ажилласан байна. Тэрбээр Москвад МТЗ-ын худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байгаад /1977-1981/ тэтгэвэрт гарсан. Ахмад төмөр замчин А.Сэрж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн медаль, Халх голын ялалт, “Бид ялав” медаль, Монгол-Зөвлөлтийн Хүндэт төмөр замчин, “Тэргүүний төмөр замчин” зэрэг цол тэмдэг хүртсэн байна.

Тэрбээр Баянтүмэн тасагт нэг жил ажиллахдаа хуучин ЗХУ-ын Өвөрбайгалийн төмөр зам болон Зэвсэгт хүчний 17 дугаар армиас Баянтүмэний өргөн ба нарийн царигийн төмөр замыг хүлээн авч ашиглалтын болон ашиглалтын бус байгууллагуудын үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгө бүрийг нэр төрөл, группээр тоолж, санхүүгийн бүртгэлд мөнгөн илэрхийлэл, биет хэмжигдэхүүнээр тусган, эд хариуцагч нарт актаар хүлээлгэн өгөх, тасгийн аж ахуйн нэгжүүдийг мэргэжлийн боловсон хүчнээр хангах, дадлага туршлагатай удирдах ажилтнуудыг төв замаас авч ажиллуулах, орон нутгаас элсэлтээр хүмүүсийг сонгон авч мэргэжил эзэмшүүлэх зэрэг анхны хэрэгжүүлэх ёстой ажлуудыг гардан гүйцэтгэсэн байдаг. Улмаар тасгийн бүх эд хөрөнгийг бүртгэлжүүлж улсын банкинд дансаа нээж, байгууллагынхаа нэр хаягийг тогтоож, тамга тэмдэгээ хүлээн авч УБТЗ-ын салбар нэгжээр 1956 оны 7 дугаар сарын 1-нээс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Мөн төмөр замыг 50 мянган ширхэг дэр модоор хангуулах, 57 гүүр хоолой их засвар хийлгэх төсөв зардлыг гаргуулж, уг ажлыг удирдан эхлүүлсэн байна.

Ташрамд сонирхуулахад, Дорнод аймаг дахь төмөр замын Баянтүмэн тасагт 1958-1961 онд ТЭ-1, ТЭ-2 серийн илчит тэрэгтэй байсан бөгөөд машинчаар тухайн үеийн ЗХУ-ын иргэн Чуриков, Жуков, Карпов, Данилов, Заграев нар ажиллаж байсан юм. 1956-1963 онд экспорт, импортын тээврийн үйлчилгээгүй, орон нутгийн чанартай ачаа суудлын хос галт тэрэг 7 хоногтоо 2 удаа явж иргэдэд үйлчилдэг байжээ. Тухайн үед ЗХУ-ын Өвөрбайгалийн төмөр замаас хүлээн авсан зам, замын аж ахуй, тээврийн үйлчилгээний зориулалттай ашиглалтын ба үйлдвэрлэлийн бус үйлчилгээний байгууллагын барилга, объектуудыг нөхөн сэргээж, арчилгаа үйлчилгээг хийж, шинэ хүмүүст мэргэжлийн сургалт дадлага хийлгэж боловсон хүчнийг бэлтгэх, инженер техникийн мэргэжилтнүүдийг Төмөр замын сургуулийн комбинат, техникумд сургаж байв. Мөн төмөр замын техникумын ашиглалт, зам, зүтгүүр, дохиолол холбоо, вагоны болон санхүү эдийн засгийн ангийн төгсөгчдөөс цөөн хүнийг удирдах газраас хуваарилж хүний нөөцийн хангалт хийсэн байна.

Өнөө цагийн УБТЗ-ын Дорнод аймаг дахь Баянтүмэн тасаг

Баянтүмэн тасаг өнөөдөр 240 гаруй ажилтантай бөгөөд замын 5 дугаар анги, Ашиглалтын хэсэг, Зүтгүүрийн хэсэг, Холбооны хэсэг, Авто хэсэг, Орон сууцны хэсэг, Цэрэгжүүлэн хамгаалах тасаг зэрэг аж ахуйн нэгжүүдээс бүрдсэн Зүүн бүсийн төмөр замын цөм байгууллага болжээ. Тус тасаг нь өөрийн эзэмшлийн дотоодын 18 ачааны вагон, тусгай зориулалтын 6 вагон, 3 суудлын вагон, ТЭМ-2 маркийн 3 зүтгүүртэй ажил үүргээ гүйцэтгэж байна.

Баянтүмэн тасаг одоогоос 4 жилийн өмнө буюу 2019 онд 141 мянган тонн ачаа /цайр, хар тугалга, нефтийн түлш, бензин/ тээвэрлэж байжээ. Баянтүмэн төмөр зам нь Эрээн цав, Чингисийн далан, Хавирга, Хэрлэн, Баянтүмэн гэсэн өртөөнүүдтэй. Мөн ачилт, буулгалтын гаалийн баталгаат агуулах, зам засварын 8 хэсэгтэй бөгөөд нийт төмөр зам нь модон ба төмөр бетон дэртэй төмөр замаар үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Дорнод нутгийн галт тэрэгний хурд 40-50 км цаг бөгөөд долоо хоногт 2 удаа ачаа болон зорчигчийн галт тэрэгтэй аяллын замд гардаг юм байна. Баянтүмэнгийн төмөр замчид 2019 онд түүхэн 80 жилийн ойгоо тэмдэглэсэн бөгөөд ахмад, дунд, залуу гэсэн 3 үеийн төмөр замчдыг төрүүлсэн Монголын төмөр замын ууган байгууллагын нэг болжээ.

Дорнодын Баянтүмэн тасгийн дунд үеийн төмөр замчдын төлөөлөл болох “Тэргүүний төмөр замчин”, “Хүндэт төмөр замчин” Бүргэд овогт Дамбийжунайн Дугарсүрэнтэй уулзаж ярилцлаа.

-Та төмөр замчин болсон түүхээ эргэн дурсана уу?

-Би 1979 онд цэргийн алба хаагаад төрсөн нутагтаа ирэхэд Төмөр замын Баянтүмэн тасгийн замын 5 дугаар ангийн 9 дүгээр хэсэгт замчингаар хуваарилсан юм. Ингээд л төмөр замын хүн болж замчин, сэв шалгагч, техникчийн туслах зэрэг ажил эрхэлж энэ сайхан хамт олны нэг гишүүн болж байлаа. Төмөр замчин гэгдэх энэ мэргэжилдээ жил ирэх тусам гаршин дассаар мэргэжлээ ахиулж сэв шалгагч техникч, сэв шалгуурын ахлах техникч болж дэвшсэн. Улмаар хамт олныхоо итгэл, хүндлэлийг хүлээж 1990 хүртэл Баянтүмэн тасгийн МХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар жил гаруй ажиллаж байлаа.

-Төмөр замынхан байнга л мэргэжлээ дээшлүүлж, ур чадвараа ахиулсан байдаг. Таны хувьд энэ тухайгаа ярина уу?

Би байгууллагынхаа дэмжлэгээр Төмөр замын техникумд элсэн, амжилттай суралцаж төгссөн. Мөн 1987-1988 онд ЗХУ-ын Харьков хотноо мэргэжил дээшлүүлэх курст суралцсан. Ингээд зах зээлийн нийгэмд шилжсэн 1990-ээд оны дунд үеэс Баянтүмэн тасагтаа Зам ангийн орлогч дарга, дарга, Зам хэмжигч вагоны дарга, хиймэл төхөөрөмжийн мастер, Баянтүмэн тасгийн хөдөлмөр хамгааллын инженер, хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан хэсгийн ахлах байцаагч зэрэг ажил үүргийг үр бүтээлтэй хийж байгаад хэвийн бус нөхцлөөр 2013 онд тэтгэвэртээ гарсан. Баянтүмэнгийн төмөр замд тасралтгүй 33 жил 8 сар ажиллахдаа замын ангид 26 жил, тасгийн захиргаанд 7 жил 8 сар ажиллажээ. Энэ байгууллага, хамт олон миний ажил, амьдралтай салшгүй холбоотой. Би амьдралынхаа ханиа энэ төмөр замаас л сонгон авч өнөөдөр сайн сайхан амьдарч явна даа.

-Та социалист нийгмийн үед болон зах зээлийн нийгэмд шилжсэн хүнд үед ч энэ байгууллагад ажиллаж байжээ. Энэ цаг үеэ эргэн дурсвал?

-Манай Баянтүмэний төмөр замын орлого 1956-1990 онуудад жил ирэх тусам нэмэгдэж ирсэн байдаг. Ялангуяа замын тээх нэвтрүүлэх хүчин чадлаа таван жил тутамд нэмэгдүүлж, шинэ шинэ барилга, объектуудыг барьж, хамт олны нийгмийн хангамжийг сайжруулсан хөгжил цэцэглэлтийн он жилүүд байв. Харин 1990 оноос хойшхи он жилүүдэд улсын өмчийн олон үйлдвэр, ХАА, тээвэр холбоо худалдаа, үйлчилгээний олон салбар байгууллага хувийн өмчид шилжсэнээр манай төмөр замын тээвэрлэлтийн үйлчилгээ болон ашиг орлого эрс буурсан. Харин сүүлийн 10 гаруй жилд манай Баянтүмэн тасгийн үйл ажиллагаа жигдэрч байна. Цаашдын ирээдүй ч гэрэлтэй харагдаж байгаа гэж боддог.

-Та ахмад төмөр замчны хувьд өөрийн гарын шавь олон байдаг уу?

-Миний хувьд Тээврийн сургуулийн харъяа Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-д 4 ангид, Дорнод аймгийн МСҮТ-д “замчин” мэргэжлээр 4 ангид гэрээгээр мэргэжлийн багшаар ажиллаж 70 гаруй хүнд замчин мэргэжил эзэмшүүлжээ. Одоо энэ залуус маань төмөр замдаа нэр төртэй ажиллаж явна. Намайг төмөр замчин болгож энэ байгууллагадаа бараг бүх шатны алба хашихад маань боловсрол мэдлэг олгож, зааж сургаж, туршлагаа эзэмшүүлсэн ахмад үе, инженер техникийн ажилтан, зөвлөлтийн мэргэжилтэн, багш нарын ач тус хэмээн бодож Баянтүмэн тасгийн хамт олондоо талархаж явдаг даа. Ер нь хүнээс хатуу, зөөлөн үг сонсох сайхан. Төмөр замынхан бид чинь ган зам гэсэн нэгэн сэтгэлээр жигүүрлэсэн хүмүүс гэж боддог шүү.

Ахмад төмөр замчин Д.Дугарсүрэнгийн эхнэр Г.Алтаннавч Баянтүмэн тасагт суудлын вагоны үйлчлэгчээр 1984 онд ажлын гараагаа эхлүүлж замчин, шалгалтын бригадын дарга, замын техникч, замын ахлах мастер, зам хэмжигч вагоны дарга, хиймэл төхөөрөмжийн мастер, инженерээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан байна. Тэрбээр төмөр замд тасралтгүй 34 жил 8 сар ажиллахдаа “Тэргүүний төмөр замчин”, “Хүндэт төмөр замчин”, “Төмөр замчны алдар” зэрэг цол тэмдэгээр шагнуулсан ахмад төмөр замчин аж.

Монголын төмөр замын “Баянтүмэн тасаг”-ийн ирээдүй гэрэлтэж байна

“Монголын төмөр зам” гэдэг их айл зах зээлийн ороо бусгаа жилүүдэд өрх тэгш, нэр бүтэн байж, өөрийн үйл ажиллагаагаа 15-16 мянган ажиллагсадтай тасралтгүй хэвийн явуулж, улсаас татаас авахгүй бие даасан нэгдсэн удирдлагатай ажиллаж ирсэн түүхэн гавьяатай.

Монгол Улсын зүүн бүс нутгийн ганц төмөр зам болох Баянтүмэн тасаг энэ хүнд цаг үед тээврийн орлого нь эрс багасаж алдагдал хүлээснийг “Монголын төмөр зам” хэмээх Их айлын арвин тогооноос татаас авч мөр бүтэн, гал алдалгүй өнөөдрийг хүрсэн байна. Монгол орны Зүүн бүсийн /Хэнтий, Дорнод, Сүхбаатар/ нутаг дэвсгэрт ашигт малтмалын ордын нөөц арвин байдаг. Энэ бүхнээс үзэхэд Баянтүмэн төмөр замын хөгжлийн ирээдүй гэрэл гэгээтэй байгаа юм.

Ойрын жилүүдэд Баянтүмэний төмөр замаас эх авч Зүүн бүсийн босоо, хэвтээ тэнхлэгийн дагуу шинэ төмөр зам барин уртасгаж, орон нутаг, хөрш зэргэлдээ улс орон дамнуулан тээвэрлэлт хийх хөгжлийн сайхан ирээдүй тун ойрхон байна.

Тамсаг булгийн нефтийн орд, Төмөртийн цайр, Мардайн уран, чулуун нүүрс, талын жонш, холимог металл, зэс молибден зэрэг ордын хайгуул, олзворлолтын ажлын төсөл хөтөлбөрүүдийг төрийн бодлогоор бодит ажил болгон хэрэгжүүлж эхлэхийг Баянтүмэн тасгийн төмөр замчид хүлээж байна.

Монголын жүдочид Израил улсыг зорив
Монголын жүдочид Израил улсыг зорив
 
МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

МҮБХ-ноос 11 дүгээр сард зохион байгуулах барилдаан болон үйл ажиллагааны хуваарь

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Их Монгол Улсын инновацыг дэмжсэн таван арга зам

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Дэлхийн технологийн төв болсон “Цахиурын хөндий” гэж юу вэ?

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

Нөмрөгийн ДЦГ-т гарсан түймрийн байгаль орчинд учруулсан хохирлыг тогтоох судалгаа, хэмжилт хийж байна

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай  мэдээлэл хийнэ

ӨНӨӨДӨР: “Баялагтаа эзэн монгол“ ТББ-аас Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Интернэтэд өргөн хэрэглэгддэг программ хангамжаас аюулгүй байдлын ноцтой сул тал илэрчээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Цахим залиланг таних ZALILAN.113.MN цахим хуудас ажиллаж байна

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Герман-Монголын бизнес форумыг Берлин хотноо зохион байгууллаа

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Tesla, SpaceX компаниуд нэгдэхийг И.Маск дэмжжээ

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Зарим аймгийн нутгаар цас орж хүчтэй шуурна

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

Г.Алтанцэцэг дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн салбарын “100 эмэгтэй алдартан”-ын нэг болжээ

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

ӨНӨӨДӨР: Монгол циркийн 85 жилийн ойд зориулсан түүхэн үзэсгэлэнгийн нээлт болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Дэлхийн дулаарал улам хурдассаныг анхааруулжээ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ирэх сарын 1-нээс 435 мянган ахмад настан шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Өсвөрийн шатрын ДАШТ-д Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар түрүүллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

Ерөнхий сайд Н.Учрал:“50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц“ үндэсний хөтөлбөр эхэллээ

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

ӨНӨӨДӨР: “Хэвлэл мэдээллийн шинэ чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмын хошой аварга боллоо

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч албан ёсоор угтан авлаа

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Apple компани удахгүй шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулна

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Оросоос Европт 320 тэрбум долларын эрчим хүчний эх үүсвэр нийлүүлжээ

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголд бензин үйлдвэрлэж байна

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Монголын сумочид ДАШТ-ээс 12 медальтай эх орондоо ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

ӨНӨӨДӨР: “Бизнесийн түншлэлийг бэхжүүлэх нь” семинар болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

Төрийн дууллаа орон даяар маргааш 11 цаг 40 минутаас нэгэн зэрэг эгшиглүүлнэ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

“Айчи Нагоя 2026” Азийн зуны Пара спортын наадам албан ёсоор ням гарагт эхэллээ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

ӨНӨӨДӨР: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар төрийн айлчлал хийнэ.

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Оросоос хий худалдан авахыг ЕХ-нд санал болгожээ

Боломж үргэлж байдаг

Боломж үргэлж байдаг

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Цогтцэций–Гашуунсухайт чиглэлийн 240.3 км авто замыг ашиглалтад орлоо

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарлаа

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

ОХУ нэг сарын хугацаанд дрон хөөргөх баазаа барьж дуусгажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Истанбулд сүүлийн 84 жилд ороогүй их хэмжээний хур тунадас буужээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

Мөхлийн ирмэгт байсан монгол бөхөн уугуул нутагтаа эргэн ирж, тоо толгой нь 28.800-д хүрчээ

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

УИХ-аас 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

Э.Цэндбаатар мэргэжлийн боксын замналынхаа 16 дахь тулааныг хийнэ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

АНУ холбоотнууддаа сум, зэвсэг худалдахаа түр зогсоожээ

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

ӨНӨӨДӨР: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний 9 сарын статистик мэдээлэл танилцуулна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ой тохиож байна

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

ӨНӨӨДӨР: “Президент” спорт цогцолборын шав тавих ёслол болно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Азийн зуны спортын паралимпын V наадамд манай улсаас 44 тамирчин оролцоно

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 4-6 градус дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Трампын барилгад ФИФА офис түрээсэлжээ

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм  дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 6-8 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Энэ жил 1.1 сая тонн ургац хураан авч улаанбуудай, гурил, төмсний хэрэгцээгээ 100 хувь хангана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 9-11 хэм дулаан байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт болж байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Жүдогийн ДАШТ-ий медалийн хүснэгт

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замыг ашиглалтад орууллаа

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Амралтын өдрүүдэд нойтон цас орно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Азийн паралимпын наадамд оролцох баг тамирчдыг үдлээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Д.Трамп технологийн салбарын манлайлагчдыг шагнажээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Байрнаасаа хөөгдсөн 87 настай испани эмэгтэй нас баржээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

Олон улсын судлаачид Азийн хамгийн урт агуйн нууцыг тайлсаар байна

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Tesla импортын автомашины зах зээлд тэргүүлэх байр сууриа хадгалжээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Ш.Энхийн-Од “Орландо мэжик“-т нэгдлээ. “Exhibit 10” ямар учиртай гэрээ вэ?

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

Хакерууд Данийн 8.8 сая иргэний хувийн мэдээлэлд нэвтэрчээ

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

МҮБХ-ноос 10 дугаар сарын ирэх өдрүүдэд зохион байгуулах барилдаан болон албан ёсны үйл ажиллагаа

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

ӨНӨӨДӨР: “Ухаалаг-Малчин“ төслийн нээлт болно

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

Азийн наадмаас Японы тамирчид түүхэндээ хамгийн олон медаль хүртжээ

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Дэлхийн болон Монголын багш нарын өдөр тохиож байна