Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Маргааш өдөр нутгийн баруун хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурахыг анхааруулж байна.
Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө 4-6 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө 0-2 хэм хүйтэн байна.
Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө 2-4 хэм хүйтэн байна.
2023 оны 2 сарын 27-ноос 3 сарын 03 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Сарын 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 27-нд нутгийн зарим газраар, 28-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 27-ноос ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 31-36 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж, голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 13-18 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-4 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.