Дэлхийг өөрчилсөн герман ШБОС-ууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Бусад Шинжлэх ухаан Танин мэдэхүй
Огноо
Унших
16 минут 34 секунд

Дэлхийг өөрчилсөн герман ШБОС-ууд

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Аливаа зүйлийн практик ач холбогдлыг чухалчилдаг нь германчуудын төрөлх чанар. Дэлхий ертөнцийг өөрчилж, өдгөө бидний өдөр тутмын амьдралыг хөнгөвчилсөөр буй маш олон нээлт, шинэ бүтээл бол германчуудынх. Жил бүр Герман улсад 20 мянга гаруй патент бүртгэгддэг нь социализмын үеийн хэллэгээр өдөрт 51 шинэ бүтээл оновчтой санаа /ШБОС/ төрөн гардаг гэсэн үг.

“Made in Germany” гэсэн бичигтэй шошго бол дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн герман чанарын баталгаа билээ.

Аль улсын эрдэмтэд, шинийг санаачлагчид хүн төрөлхтний хөгжилд хамгийн их хувь нэмэр оруулсан бэ гэдэг талаар багагүй маргадаг.

Харьцангуйн тусгай ба ерөнхий онолуудыг нээж, орон зай, цаг хугацаа, материйн тухай ойлголтуудыг үндсээр нь өөрчилсөн Альберт Эйнштейн, XVII зуунд лабораторийн аргаар анх удаа азотын ба давсны хүчлүүдийг гарган авсан Германы химич Р.Глаубер, XIX зуунд спектр анализийн аргыг нээсэн Г.Кирхгоф, Р.Бунзен, анхны автомашинуудыг зохион бүтээсэн Г.Даймлер, К.Бенц, керосиноор ажилладаг хөдөлгүүрийг бүтээсэн Р.Дизель гээд Германы эрдэмтэд, зохион бүтээгчдийн санаачилж сэдсэн бүхнийг тоочиход багагүй цаг орно.

Ер нь бол, хүмүүсийн өдөр тутмын амьдралыг хөнгөвчилдөг эд хэрэгсэл, багаж төхөөрөмжийг сэдэж бүтээх тал дээр германчуудтай эн зэрэгцэхүйц үндэстэн бараг үгүй болов уу.

Ингээд дэлхийг өөрчилсөн германчуудын нээлт, ШБОС-уудын тухай он цагийн дарааллаар толилуулъя.

1.Хэвлэлийн суурь машин

Энэ бол дэлхий ертөнцийг өөрчилсөн германчуудын хамгийн анхны бүтээлүүдийн нэг юм. Хэвлэгч мэргэжилтэй Иоханн Гүтэнбэрг гэдэг хүн бүр 1439 онд Европт анх удаа үсэг нэг бүрийг цуглуулан хэвлэх аргыг хэрэглэж, дэлхийд анх удаа механик хэвлэлийн суурь машиныг зохион бүтээжээ. Энэхүү механизм нь дарс ба цаас шахагч шахуургын ажиллах зарчимд тулгуурласан байдаг. Үсэг тус бүрийг цуглуулах аргыг хэрэглэснээр Өрнө дахинд ном хэвлэх гол арга байсан гар бичмэл, модон барын арга үеэ өнгөрөөж хэвлэлийн салбарт хувьсгал гарлаа.

Шинэ технологи Европт тэр даруй түгэн дэлгэрч, Сэргэн мандалтын үйл явцад түлхэц өгснөөр Гүтэнбэрг дэлхийд алдраа дуурсгажээ. Тухайлбал, 1999 онд Америкийн "A&E Network" компани түүнийг “Мянганы хүн”-ээр өргөмжилсөн бол 1997 онд "Time–Life" сэтгүүл хэвлэлийн машиныг нь хоёрдахь мянганы хамгийн чухал нээлт хэмээн онцолжээ.

Хэвлэлийн суурь машин бий болсноор ном сониныг олон хувиар хэвлэх боломжтой болж, үүнийг дагаад боловсролтой хүмүүсийн тоо ч огцом өсчээ.

2. Арифмометр

Компьютерын хамгийн анхны эх загварыг бүр 1673 онд Германы математикч Готфрид Вилхэлм Лейбниц гаргасан гэдгийг ихэнх хүн мэддэггүй. Тэрбээр одон оронч Христиан Гюйгенстэй танилцан ярилцаж суух үед “тооцоолон бодох төхөөрөмж зохион бүтээе” гэсэн санаа толгойд нь буужээ.

Учир нь, одон оронч тооцоолон бодох үйлдлийг асар олон удаа хийж байгаа нь Лейцницэд маш залхуутай санагдаж. Ингээд тэрбээр янз бүрийн урттай ховилууд бүхий цилиндрийг зохион бүтээснээр Гюйгенс энгийн тооцоолох үйлдлүүдийг хийх гэж цаг алдахааргүй болов.

Лейбниц хожим нь 0 ба 1-гээс бүрдсэн тооцоолон бодох системийг санаачилж, үүний үндсэн дээр тооны машин зохион бүтээхээр оролдож байв. Гэвч тухайн үеийн техникийн боломж хязгаарлагдмал байсан тул түүний сэдсэн санаа биеллээ олоогүй юм.

3. Унадаг дугуй

Унадаг дугуйг анх Леонардо да Винчи эсвэл Иван Кулибин зохион бүтээсэн гэж ярьдаг боловч “гүйлтийн машин”-ы /Laufmaschine/ анхны патентыг чухамдаа барон Карл фон Дрез гэдэг герман хүн авсан байдаг. 1817 онд түүний зохион бүтээсэн унадаг дугуйны анхны хувилбарыг одоо цагт “тэнцвэржүүлэгч дугуй” гэж нэрлэвээс зохих бөгөөд модон рам, жолоо, суудал ба хоёр дугуйнаас бүрддэг, дөрөөгүй, гинжгүй, 22 кг жинтэй байв. Гэхдээ фон Дрез түүнийгээ унаад, хөлөөрөө газар түлхэн жолоодсоор 15 км/цагийн хурдтайгаар гүйж байв.

Хожим нь Францын инженер Пьер Мишо уг дугуйнд педаль буюу дөрөө нэмж хийсэн ба 1867 онд болсон Парисын Дэлхийн үзэсгэлэнгийн дараачаас унадаг дугуй жинхэнэ хит бараа болов.

Унадаг дугуй нь автомашин болон бусад тээврийн хэрэгслийг зохион бүтээхэд техникийн үндэс суурь болсон юм. Oпел, Ровер, Моррис Мотор зэрэг автомашин үйлдвэрлэгч томоохон компаниуд чухамдаа унадаг дугуй үйлдвэрлэдэг старт-ап хэлбэрээр үүссэн гэхэд болно. Унадаг дугуй бий болсноор замын чанар илт сайжирсан төдийгүй эмэгтэйчүүд бариу тээртэй хувцаснаасаа ангижирч, гэдэсний даруулга зүүхээ больж, өмд өмсдөг болжээ.

Карл фон Дрез хожим нь хэвлэлийн машин, мах хэрчигч, мод шатаагч хэмнэлттэй зуух, мах чанах аппарат зэргийг зохион бүтээжээ.

4. Скоч

Наалддаг тууз буюу скоч нь мөн л герман хүний сэдсэн зүйл бөгөөд гэр ахуйд төдийгүй сансрын хөлгийг засварлахад хүртэл хэрэглэгддэг тул скочгүйгээр өнөөгийн хүмүүсийн амьдралыг төсөөлөх аргагүй.

Германы эмзүйч, бизнес эрхлэгч Пауль Карл Байерсдорф 1882 онд скочны анхдагч хувилбарыг бий болгохдоо нимгэн хагас гэрэлтдэг даавуу ба перча гэдэг модны давирхайг /гуттаперча/ ашиглажээ. Хэдэн жилийн дараа 1901 онд Байерсдорфын компанийн ажилтан, эмийн санч Оскар Тропловиц анхны хувилбарыг улам боловсронгуй болгож, арьсыг гэмтэхээс хамгаалах зориулалттай шархны лентийг бүтээжээ. Энэ хүн хожим нь Байерсдорф концерны тэргүүлэгч брэнд болох алдарт Nivea-г /дэлхийд анхны арьс чийгшүүлэгч тос/ зах зээлд нэвтрүүлсэн юм.

5.Цахилгаан соронзон долгион

Ийм долгионыг нээсний ачаар хүн төрөлхтөн өдгөө радио, зурагт радио, гар утас, интернэт сүлжээг хэрэглэж байгаа юм.

Цахилгаан соронзон долгион байдаг тухай Максвеллын онолыг няцаах гэж оролддог байсан Германы физикч Хенрих Херц 1886 онд нэгэн туршилт хийж байх явцдаа үнэхээр ийм төрлийн долгион байдаг болохыг баталж, хэсэг зуур өөрөө ч үүнд итгэхгүй байлаа. Тэрбээр өөрийн хийсэн нээлтийг төдийлөн хайхардаггүй, ирээдүйд хэрэг болно гэж үздэггүй байв. Гэтэл бусад эрдэмтэд түүний зүтгэлийг өндрөөр үнэлсэн бөгөөд 1895 онд радиогоор дамжуулсан хамгийн анхны үг нь “Хенрих Херц” байлаа.

6. Контакт линз

Контак линзийг зүүх боломж гарч ирсэн нь хараа муутай олон хүний хувьд жинхэнэ аврал болсон юм. Нүдний шилнээс ялгаатай нь гэвэл, бусдад анзаарагдахгүй, хагарахгүй, цантахгүй гээд олон давуу талтай.

Оптик хүч бүхий анхны контакт линзийг 1888 онд Германы нүдний эмч Адольф Гастен Ойген Фик зохион бүтээсэн бол жилийн дараа нүдний эмч, зохион бүтээгч Август Мюллер анхны загварыг бэлэн болгожээ. Тухайн үед ийм төрлийн линзийг ердөө хэдхэн цагийн хугацаанд зүүх боломжтой байсан учир нь гэвэл, зүүсэн хүнд тээртэй, нүдний хэвийн үйл ажиллагаанд шаардлагатай хэмжээний хүчилтөрөгчийг нэвтрүүлдэггүй байсантай холбоотой.

7. Рентген цацраг

Германы нэрт физикч Вилхэлм Рентген 1895 онд санамсарүй байдлаар рентген цацрагийг нээжээ. Катод туяаны ер бусын гэрэл нь ихэнх бодисуудын дундуур нэвтрэн гарснаар хатуу биетүүдийн сүүдэр үлддэг болохыг тэрбээр туршилтын явцад олж нээжээ. Ийм туяа нь хүний биеийг нэвтлэн гарснаар яс ба эдүүдийг харах, биеийн дотор гадны биетүүд байгаа эсэхийг тодорхойлох, өвчний онош тогтоох боломжийг олголоо. Гэтэл ердөө 100 гаруйхан жилийн өмнө хүний биеийн дотор ямар гадны биет орсныг илрүүлэхийн тулд хагалж зүсэхээс өөр аргагүй байсан гэж бодохоор үнэхээр аймшигтай.

Үүнийг халж чадах гайхамшигт нээлт хийснийхээ төлөө Рентген түүхэнд анх удаа физикийн салбарын Нобелийн шагналыг хүртсэн юм. Бүтээлийнх нь патент, зохиогчийн эрхийг худалдан авахыг хүссэн саналууд үйлдвэрлэл эрхэлдэг компаниудаас тасралтгүй ирсээр байлаа. Харин Рентген ер бусын эгэл даруу хүн байсан тул бүтээлээ патентжуулах, түүнийгээ орлогын эх үүсвэр болгох тухайд огт бодолгүйгээр амьдралынхаа эцсийн мөч хүртэл зөвхөн шинжлэх ухаанд үнэнчээр зүтгэсээр байв.

1919 он гэхэд дэлхийн олон улс оронд рентген хоолойг ашиглах болсноор эмнэлгийн оношилгоонд шинэ эрин үе ирлээ.

Өнөөдөр хэт даруухан эрдэмтний нээлтийн ачаар рентгенометр, рентгенолог, рентген оношилгоо зэрэг шинжлэх ухаан-техникийн шинэ салбарууд үүсэн бий болжээ.

8. Шүдний оо

Амны хөндийн эрүүл ахуйг сахих нь орчин цагийн хүн бүрийн хувьд хүүхэд байхаас нь сургасан дадал хэвшил билээ. Гэтэл шүдний оо гэдэг зүйлийг 100 гаруйхан жилийн өмнө буюу 1907 онд Германы химич Оттомар Хайнсиус фон Майенбург гэдэг хүний ачаар хүмүүс хэрэглэж эхэлжээ. Тухайн үед шүдний оотой төстэй зүйлүүд байсан боловч тэдгээрийг зөвхөн амны эвгүй үнэрийг дарахад хэрэглэдэг байв.

Харин аливаа зүйлийг оновчтой бөгөөд ашигтай, хэмнэлттэй байлгахыг ямагт эрмэлздэг герман хүний хувьд фон Майенбург шүдийг цэвэрлэх, амны үнэрийг сэнгэнэсэн сэргэг болгох, шүд цоорохоос урьдчилан сэргийлэх гэсэн гурван үйлчлэлийг нэг дор хослуулсан бүтээгдэхүүнийг бий болгохоор шийджээ. Удалгүй тэрбээр “Хлородонт” гэдэг нэртэй шүдний ооны найрлагыг гарган авч, уг бүтээгдэхүүний урьдчилан сэргийлэх үр дүнг мэдрэхийн тулд байнга хэрэглэхийг сурталчилж байв.

Үүнийх нь төлөө 1911 онд болсон Дэлхийн эрүүл ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн үеэр фон Майенбургт алтан медаль гардуулжээ.

9. Кофены шүүлтүүр

Дрезден хотод амьдардаг хоёр хүүхдийн эх, гэрийн эзэгтэй Мелитта Бенц кофе чанаж уух дуртай байсан боловч кофены шаар аяганы ёроолд тунах нь түүнд огтхон ч таатай санагддаггүй байв. Иймээс тэрбээр консервны лаазыг цоолж, хэд хэдэн нүх гаргаад, хүүхдүүдийнхээ хичээлдээ хэрэглэдэг уусгагч цаасыг ашиглан кофегоо шүүж туршжээ. Ингэж шүүх нь кофег үнэхээр амттай болгож буйг анзаарсан Бенц хатагтай өөр олон төрлийн цаасаар туршилт хийв. Улмаар 1908 онд өөрийн бүтээлд патент авснаас хойш 4 жилийн дараа тэрбээр кофе шүүгч үйлдвэрлэдэг компаниа байгуулжээ. Гэхдээ 1937 оноос л кофе шүүгч уутыг одоогийн хэлбэр хийцтэйгээр үйлдвэрлэж эхэлсэн байна.

Өнөөдөр Бенцийн компанид 3,5 мянга хүн ажиллаж, жилдээ 1 тэрбум гаруй еврогийн борлуулалт хийдэг гээд төсөөлөөд үз дээ.

10. Гэрэл зургийн аппарат «Leica»

100 гаруй жилийн өмнө «Leica» аппаратыг хэрэглэх болсноор кадрын хэмжээ жижгэрч, гэрэл зураг авах нь хүмүүст хүртээмжтэй хобби болжээ. Учир нь, 1914 онд инженер Оскар Барнак 24×36 мм хэмжээтэй кадр бүхий авсаархан жижиг гэрэл зургийн аппаратыг зохион бүтээсэн нь чухамдаа гайхамшиг байв. Үүнээс өмнөх аппаратууд нүсэр овор хэмжээтэй байх үед 9×12 см хэмжээтэй кадрыг жижигт тооцдог байжээ.

1925 онд бизнес эрхэлдэг инженер Эрнст Ляйц шинэ загварын аппаратыг бөөнөөр нь үйлдвэрлэж эхлэв. Уг аппарат пиджак эсвэл пальтоны халаасанд төвөггүй багтдаг, хэрэглэхэд хялбар, авсаархан байсан тул цэргийн сурвалжлагчид дайны үед өргөн хэрэглэдэг байжээ. Тухайлбал, Евгений Халдей гэдэг хүний авсан “Ялалтын туг” гэдэг алдартай гэрэл зургийг чухамдаа «Leica» аппаратаар авсан байдаг.

11. Цахилгаан бичил дуран авай

Өнгөрсөн зуунд герман хүний бүтээсэн хамгийн чухал багаж төхөөрөмж бол цахилгаан микроскоп юм. Түүний тусламжтайгаар аливаа биетийг 400 дахин томруулж харах боломж бий болжээ. 1931 онд Германы нэрт физикч Эрнст Руска цахилгааны инженер Макс Кнолл-ын хамт дэлхийд анхных болох цахилгаан микроскопыг зохион бүтээж, бичил бөөмсийг судлах болсноор дэлхий ертөнцийн талаар цоо шинэ ойлголт бий боллоо.

Зургийн тайлбар: Э.Руска, М.Кнолл нар цахилгаан микроскоп угсарч байгаа нь

12. Ухаалаг карт

Таны банкны карт ямар бүтэцтэй вэ гэдэг талаар та бодож байсан уу? Чип суулгасан орчин үеийн картууд нь түүнийг эзэмшигчид ба банкны дансан дахь мөнгөний талаарх мэдээллийг агуулж байдаг. Ийм технологийн ачаар банкны салбарт очихгүйгээр богино хугацаанд, эрсдэлгүйгээр мөнгийг шилжүүлэх боломжтой. Энэ бол 1968 онд Германы инженер Хельмут Грёттруп-ын гаргасан ШБОС-ын ач тус юм. Тэрбээр утсан холбоог ашиглахгүйгээр өгөгдлүүдийг хадгалах, таних аргын үндэс суурийг анх тавьсан хүн билээ. Өдгөө энэхүү технологийг банкны хуванцар карт, гар утасны сим-картанд ашиглаж байна.

13. Mp3 хөрвүүлэгч

1970-аад оны эхээр профессор Дитер Зайцерын удирдлага дор хэсэг оюутнууд хүний үг яриаг өндөр нарийвчлалтайгаар дамжуулах боломжийг судалж эхэлжээ. Улмаар 1979 онд тэд аудио мэдээллийг шахахад зориулсан тоон алгоритмыг зохион бүтээсэн байна.

Харин уг бүтээлийг 1995 оноос хойш л жинхэнэ ёсоор ашиглаж эхэлсэн бөгөөд цаг хугацааны явцад Mp3 хөрвүүлэгч нь маш бага өгөгдлийг агуулдаг атлаа маш өндөр чанартайгаар дуу хөгжмийг дамжуулдаг болсноор хөгжмийн ертөнцийн тухай хүн төрөлхтний ойлголт үндсээрээ өөрчлөгдсөн юм. Улмаар интернэтийг ашиглан чанарыг нь огт алдагдуулахгүйгээр, хүссэн зүгтээ дуу бичлэгийг дамжуулах болсон нь дэлхийн хөгжмийн урлагт жинхэнэ хувьсгал боллоо. Удалгүй хиймэл дагуулын радио сүлжээнд Mp3-ыг ашиглаж эхэлжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ Агентлаг Б.Адъяахүү

Дэлхий дахины өр түүхэн дээд хэмжээнд хүрчээ
Дэлхий дахины өр түүхэн дээд хэмжээнд хүрчээ
 
Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв
Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв

Улсын Нэгдүгээр төв эмнэлэг робот мэс заслыг нэвтрүүлэв

Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ

Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгджээ

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

ӨНӨӨДӨР: Тохижилт, үйлчилгээний ажилтны өдөр тохиож байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Цахим залилантай тэмцэх олон улсын эвсэл байгуулжээ

Цахим залилантай тэмцэх олон улсын эвсэл байгуулжээ

Д.Трамп сонгогчдын саналыг татахын тулд мөнгө амлажээ ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР

Д.Трамп сонгогчдын саналыг татахын тулд мөнгө амлажээ ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Apple компани эвхэгддэг iPhone Duo ухаалаг гар утсаа танилцууллаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН 30 ХУВИЙГ ЦОМХОТГОЛОО

А.Ариунзаяа: Сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их “гэмтээдэг“

А.Ариунзаяа: Сэтгэл хөдлөлөө удирдаж сураагүй хүн ээж, аав болоод хүүхдээ их “гэмтээдэг“

Монголын хүн амын нэг хувь нь гадаадын харьяат иргэн байна

Монголын хүн амын нэг хувь нь гадаадын харьяат иргэн байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар Хамтарсан тунхаглал гаргалаа

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

ӨНӨӨДӨР: Монгол Улсад БНСВУ-ын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман айлчилна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган эхэлж байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган эхэлж байна

Адриатын эрэг дэх аялагчдын диваажин - Монтенегро

Адриатын эрэг дэх аялагчдын диваажин - Монтенегро

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

В.Путин АНУ-ын төлөөлөгчидтэй Кремльд уулзав

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Гавьяат барилгачин, М.Могойторт Хөдөлмөрийн баатар цол хүртээв

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖУУЛНА

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

ӨНӨӨДӨР: Монгол Улсад барилгын салбарын 100 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа

Нидерланд улс алтныхаа нөөцийг Хойд Америкаас татаж эхэлжээ

Нидерланд улс алтныхаа нөөцийг Хойд Америкаас татаж эхэлжээ

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

МОНГОЛ - ОХУ ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна

ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна

Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

“Сибирийн хүч-2” төслийн нэрийг “Байгал нуурын хүч” болгон өөрчилжээ

“Сибирийн хүч-2” төслийн нэрийг “Байгал нуурын хүч” болгон өөрчилжээ

ӨНӨӨДӨР: Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн Монголд улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

ӨНӨӨДӨР: Японы Гадаад хэргийн сайд Т.Мотэгигийн Монголд улсад хийх айлчлал өнөөдөр эхэлнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг Монголоос 50 гаруй сэтгүүлч, зурагчин, зураглаач сурвалжилна

“Айчи-Нагояа 2026” Азийн наадмыг Монголоос 50 гаруй сэтгүүлч, зурагчин, зураглаач сурвалжилна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29-31 хэм дулаан байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

ӨНӨӨДӨР: 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

ӨНӨӨДӨР: 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо

Монголын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хоёрдугаар шатанд шалгарлаа

Монголын шигшээ баг Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан хоёрдугаар шатанд шалгарлаа

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Хар материйг судлах шинэ дуран авайг хөөргөжээ

Хар материйг судлах шинэ дуран авайг хөөргөжээ

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ

Ирэх арав хоногт цаг агаар ямар байх вэ

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Сурвалжлага: 250 тэрбумын зардалтай COP17 Монголд юу үлдээв?

Сурвалжлага: 250 тэрбумын зардалтай COP17 Монголд юу үлдээв?

 Улаанбаатарт 25-27  хэм дулаан байна

 Улаанбаатарт 25-27  хэм дулаан байна

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

АНУ, Венесуэл түүхэн хэлцэл байгуулжээ

АНУ, Венесуэл түүхэн хэлцэл байгуулжээ

Ф.Хргович IBF-ийн хэт хүнд жингийн аварга боллоо

Ф.Хргович IBF-ийн хэт хүнд жингийн аварга боллоо

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай болж өндөрлөлөө

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал амжилттай болж өндөрлөлөө

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Монголын баг өнөөдөр талбай дээрээ Вьетнамын шигшээг илт давуу ялав

Монголын баг өнөөдөр талбай дээрээ Вьетнамын шигшээг илт давуу ялав

Энэ онд 1.2 сая шахам тонн ургац хураан авах урьдчилсан төлөвтэй байна

Энэ онд 1.2 сая шахам тонн ургац хураан авах урьдчилсан төлөвтэй байна

Ц.Уранчимэг: Монгол Улс байгаль хамгаалах санхүүжилтээ нэмж, манлайлах боломжоо харууллаа

Ц.Уранчимэг: Монгол Улс байгаль хамгаалах санхүүжилтээ нэмж, манлайлах боломжоо харууллаа

Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй

Лю Вэйдун: Хуурай бүс нутаг бол “хаягдсан газар” биш, түүнийг ашиглах хэрэгтэй

ӨМНӨГОВЬ: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын гүүрэн байгууламжийн тулгуурын ажлыг дуусгажээ

ӨМНӨГОВЬ: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын гүүрэн байгууламжийн тулгуурын ажлыг дуусгажээ

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, ЕХОБ-ны захиралтай уулзлаа

УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, ЕХОБ-ны захиралтай уулзлаа

Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэр дээрээс барилдана

Бүх Японы гурван удаагийн аварга Косүкэ Машияама Монголын нэр дээрээс барилдана

ӨНӨӨДӨР: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өндөрлөнө

ӨНӨӨДӨР: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өндөрлөнө

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулна

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

ӨНӨӨДӨР: “Аюулгүй байдал ба Шилжилт хөдөлгөөн“ хэлэлцүүлэг болно

ӨНӨӨДӨР: “Аюулгүй байдал ба Шилжилт хөдөлгөөн“ хэлэлцүүлэг болно

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

“Алтан намар-2026” өргөтгөсөн худалдааг 18 байршилд зохион байгуулж байна

“Алтан намар-2026” өргөтгөсөн худалдааг 18 байршилд зохион байгуулж байна

Улаанбаатар 22-24  хэм дулаан байна

Улаанбаатар 22-24  хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байжээ

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээлүүд нийтдээ сөрөг гүйцэтгэлтэй байжээ

500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ

500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ

Маргааш “Усны өдөр” сэдэвчилсэн арга хэмжээ болно

Маргааш “Усны өдөр” сэдэвчилсэн арга хэмжээ болно

ӨНӨӨДӨР: СОР17 хурлын Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт болно

ӨНӨӨДӨР: СОР17 хурлын Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт болно

Энэ 7 хоногт Монгол Улсад

Энэ 7 хоногт Монгол Улсад

Улаанбаатар 19-21  хэм дулаан байна

Улаанбаатар 19-21  хэм дулаан байна

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Ransomware бүлэглэлүүд олширч, кибер халдлагын эрсдэл нэмэгдэж байна

Ransomware бүлэглэлүүд олширч, кибер халдлагын эрсдэл нэмэгдэж байна

ӨНӨӨДӨР: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Тайж хайрханы бэлд эхэлнэ

ӨНӨӨДӨР: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Тайж хайрханы бэлд эхэлнэ

Улаанбаатарт 23-25 хэм дулаан байна

Улаанбаатарт 23-25 хэм дулаан байна

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Unitree компанийн хувьцааны ханш 6 дахин өсжээ

Unitree компанийн хувьцааны ханш 6 дахин өсжээ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Улаанбаатарт өдөртөө 21-23 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 21-23 хэм дулаан байна

Х.Гарамханд: Дэлхийд үнэлэгдэхүйц орд олж, илрүүлэхэд хувь нэмрээ оруулснаараа бахархдаг

Х.Гарамханд: Дэлхийд үнэлэгдэхүйц орд олж, илрүүлэхэд хувь нэмрээ оруулснаараа бахархдаг

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Ж.Инфантино дөрөв дэх удаагаа сонгогдох эрхгүй гэжээ

Ж.Инфантино дөрөв дэх удаагаа сонгогдох эрхгүй гэжээ

“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө“ ашиглалтад орлоо

“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө“ ашиглалтад орлоо

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ

2027 онд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах 100 “Ногоон сургууль” нээнэ

ӨНӨӨДӨР: COP17 бага хурлын Ногоон бүсийн нээлт болно

ӨНӨӨДӨР: COP17 бага хурлын Ногоон бүсийн нээлт болно

Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджээ

Газын зурваст амиа алдсан хүмүүсийн тоо 73 399 болж нэмэгджээ

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ

Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 1.1 их наяд долларт хүрчээ

Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 2035 он гэхэд 2.6 их наяд ам.доллар давж болзошгүй байна

Цэвэр эрчим хүчний технологийн зах зээл 2035 он гэхэд 2.6 их наяд ам.доллар давж болзошгүй байна