Өмнөговь аймгийн Онцгой байдлын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн захирагч, ахмад Д. Одхүү энэ сарын 4-ний өдөр 16 буудал орчимд байрны үүдэнд нэг иргэн таталт өгч унасан байсныг анхны тусламж үзүүлэн, амь насыг нь аварчээ.
Тусламж үзүүлэх явцад иргэний зүрх нь хоёр удаа зогссон ба яаралтай тусламж үзүүлэн амийг нь аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Тэрбээр Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч нарын сургалтад хамрагдаад буцаж явах замдаа ийнхүү хүний амь аварлаа.
Эх сурвалж: zuv.mn