Дархан-Уул аймаг Монгол Улсын анхны жишиг цахим аймгийн эхлэлийг тавилаа. Тус аймгийг 2023 онд Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр жишиг “Цахим аймаг” болгох санаачилга дэвшүүлсэн бөгөөд энэ хүрээнд дарханчууд дижитал шилжилтийг салбар бүрд нэвтрүүлж, эдгээр өдрүүдэд үр дүнгээ олон нийтэд танилцууллаа.
Тус арга хэмжээг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү нээж хэлсэн үгэндээ “Монгол Улсын хойд нийслэл, Төв Азийн ирээдүйн том хот болох Дархан-Уул аймгаас жишиг “Цахим аймаг” концепцийг эхлүүлж байна. Дархан-Уул жишиг “Цахим аймаг” болж, нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байгаатай адил энэ өдрөөс эхлэн төрийн үүд хаалга нээлттэй болж байна. Иргэн, аж ахуй нэгжүүд цаг хугацаа орон зайнаас үл хамааран төрийн үйлчилгээг авах боломжтой боллоо.
Цахим шилжилт хийгдсэнээр төрийн үйлчилгээ иргэдэд ойртож, төр өөрт байгаа мэдээллээ иргэнээс нэхэх үйл явц багасаж, хээл хахууль, хүн суртал сууриараа алга болно. Тендерийг хиймэл оюун ухаанаар шалгаруулдаг болно. Дарханчууд үүнийг хамтарч хийж чадвал бусад аймгууд үлгэр жишээ авч, Монгол Улс авлигагүй, нээлттэй байх боломж бүрдэнэ. Энэ эхлэлийг дарханчууд өнөөдөр тавьж байна. Дархан-Уул аймгийн нэвтрүүлсэн 10 систем амжилттай хэрэгжиж чадвал ирэх жилүүдэд Монгол Улсын Засгийн газар энэхүү сайн жишгийг олон аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Цаашид улс орны хэмжээнд ухаалаг хот, ухаалаг аймагт шилжих ажил эрчимтэй хийгдэнэ” гэдгийг онцлов.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!