Өдгөө 60 гаруй жилийн түүхтэй Монголын чөлөөт бөхийн гэр бүл өнгөрсөн долоо хоногийн бямба гариг буюу 10 дугаар сарын 19-ны өдөр ээлжит их хурлаа МҮХАҮТ-нд амжилттай хуралдуулж өндөрлөлөө.
Хуралд 21 аймаг, 9 дүүрэг, 6 спорт хороо, бөхийн клубүүд, шүүгч, дасгалжуулагч, ахмадууд болон алдартнуудын төлөөллөөс бүрдсэн 100 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж хурлын ирцийг бүрэн дүүрэн хангав.
Ээлжит их хурлаар МЧБХ-ны дүрмийн шинэчлэл, удирдах зөвлөл болон бусад зөвлөлүүд, хяналтын хороог шинээр байгуулж цаашдын үйл ажиллагаа ирээдүйн зорилгоо тодорхойлж мөн өнгөрсөн алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж ярилцлаа.
Холбооны ерөнхийлөгчөөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар улиран сонгогдож чөлөөт бөхийн гэр бүлээ дахин удирдан чиглүүлэх хүндтэй үүргийг хүлээн авлаа.
Хурлын үеэр МЧБХ-ны ерөнхийлөгч Я.Содбаатар өнгөрсөн жилүүдийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг нийт ирсэн төлөөлөгч нарт тайлагнаж мөн төлөөлөгчдийн санал хүсэлтийг нээлттэй сонслоо.
Ард түмний хайртай спорт хэвээрээ байгаа дэлхийн спортын түүхэнд Монголоо мөнхөлсөн анхдагчид болох чөлөөт бөхийн хамт олон та бүхэндээ аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Монголын чөлөөт бөх үүрд мандан бадраг.
Эх сурвалж: МЧБХ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!