УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх тухай асуудлыг хаалттай горимоор хэлэлцлээ.
чуулганы хуралдаан 6 цаг орчим үргэлжилсэн бөгөөд 66 гишүүн оролцсон бөгөөд санал хураалтыг цаасаар явуулжээ. Санал хураалтаар УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг хэвээр үлдээсэн байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн чуулганы танхимын үүдэнд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "УИХ-ын гишүүд өөрсдөө итгэл үнэмшлээр саналаа өгсөн. Гурван гишүүний хувьд үг хэлэх хангалттай цаг гарсан. Гишүүд хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Буруутай гэж хуулийн байгууллагаас тогтоогоогүй тохиолдолд УИХ-ын тогтоол гарч, бүрэн эрхээ үргэлжлүүлэх бололцоотой" гэв.
АН-ын удирдлагууд одоо 17:30 минутаас УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж буй асуудлаар байр сууриа илэрхийлж, мэдэгдэл хийх юм байна.