
Өнөөдөр буюу 2026 оны 2 дугаар сарын 26-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
10:00 цагт Төрийн ордонд: “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” цуврал хэлэлцүүлэг болно.
11:00 цагт ХЭҮК-ын хурлын танхимд: Хүний эрхийн үндэсний комисс Сар шинийн баяраар зарим аймагт хурдан морины уралдаан зохион байгуулсантай холбоотой хэвлэлийн хурал болно.
11:00 цагт Төрийн ордны III давхарт: 4:11 Ардчилсан намын мэдээллийн цаг хэвлэлийн хуралд Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл оролцож цаг үеийн улс төрийн асуудал болон намын дотоод сонгууль зохион байгуулах талаар мэдээлнэ.
11:00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд : Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлаар тус эмнэлгийн удирдлага, эмч нар хэвлэлийн хурал хийнэ.

Төв цэнгэлдэх хүрээлэнд: "Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
“Б Контемпорари” арт галерейд: Уран бүтээлч С.Мөнгөнзулын “Торгоны зам” бие даасан үзэсгэлэн энэ сарын 28-ныг хүртэл гарна.
Монголын Үндэсний музейд: "Өнө мөнхийн молор эрдэнэ” тусгай үзэсгэлэн гуравдугаар сарын 1-нийг хүртэл гарна.
МУЭ-ийн арт галерейд: Уран бүтээлч Я.Бат-Ирээдүй “Бийрийн салхи” бие даасан үзэсгэлэн гуравдугаар сарын 5-ныг хүртэл гарна.
Богд хааны ордон музейд: “Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэнг гуравдугаар сарын 16-ныг хүртэл толилуулна.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн энэ сарын 26-ныг хүртэл гарна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!