
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Осака хотноо болж байгаа Японы мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн буюу Хару башёгийн 4 дэх өдрийн /2026.03.11/ барилдааны тоймыг толилуулж байна.
Асахакүрюү Р.Жамъянтогтох/М-16/ Хару башёгийн 4 дэх өдөр Фүжирёога/М-17/-тай учраа тааран түүнийг цүкиотоши мэхээр давснаар 3 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Чиёошома Г.Мөнхсайхан/М-14/ өнөөдөр Асанояама/М-12/-тэй оноолт тааран барилдаж түүнд сүкүинаге мэхээр унаж 2 даваа, 2 унаатай болов.
Рога А.Амарсанаа/М-10/ энэ өдөр Токихаяатэ/М-9/-тэй учраа тааран барилдаж түүнд шитатэнаге мэхээр унаж 2 даваа, 2 унаатай боллоо.

Ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил/М-9/ өнөөдөр Шиши/М-11/-тай оноолт тааран барилдаж түүнд шитатэнаге мэхээр унаснаар 4 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Ташрамд дуулгахад, өнөөдөр Тамаваши Б.Мөнх-Оргил Дээд /Макүүчи/ зиндаанд дээд амжилт тогтоож байгаа түүхэн өдөр. Өдгөө 41 настай тэрбээр дээд зиндаанд 1471 барилдаан хийж байна. Энэхүү амжилтын 2 дугаарт бичигдэж буй хүн бол Кёкүтэнхо Н.Цэвэгням юм.

Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/ энэ өдөр Таканошёо/М-4/-тэй таарч барилдан түүнд цүкихиза мэхээр ойчиж 2 даваа, 2 унаатай боллоо.
Комүсүби Вакамотохару энэ өдөр Комүсүби Атамифүжи-тэй хүч үзэж түүнд ошидаши мэхээр унаж 4 унаатай болсон Атамифүжи 2 даваа, 2 унаатай болоод байна.
Сэкиваке Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр Вакатакакаге /М-1/-тэй оноолт тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяж 3 даваа, 1 унаатай болов.

Озэки Аонишики өнөөдөр Чураноүми/М-2/-тэй учраа тааран барилдаж түүнд ёритаоши мэхээр унаснаар тэд адилхан 2 даваа, 2 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Их аварга Ооносато Ёшинофүжи/М-1/-тэй учраа тааран барилдах байвч тэр башёг өнжих болсноор Ёшинофүжи 2 даваа, 2 унаатай болов.
Озэки Котозакүра энэ өдөр Сэкиваке Такаясү -тэй учраа тааран түүнд ёрикири мэхээр унаснаар 3 даваа, 1 унаатай болов. Харин Сэкиваке Такаясү 4 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Их аварга Хоошёорюү башёгийн 4 дэх өдөр Фүжинокава /М-2/-тай таарч барилдан түүнд хатакикоми мэхээр унаснаар 3 даваа, 1 унаатай болоод байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!