
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Осака хотноо болж байгаа Японы мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн буюу Хару башёгийн 7 дахь өдрийн /2026.03.14/ барилдааны тоймыг толилуулж байна.
Асахакүрюү Р.Жамъянтогтох /М-16/ өнөөдөр Томоказе/Жүрёо-2/-тэй оноолт тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр хаяж 5 даваа, 2 унаатай боллоо.
Чиёошома Г.Мөнхсайхан/М-14/ энэ өдөр Кимбозан /М-16/-тай таарч барилдан түүнийг ёрикири мэхээр унагаж 4 даваа, 3 унаатай байна.
Рога А.Амарсанаа/М-10/ энэ өдөр Асанояама/М-12/-тай учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяж 3 даваа, 4 унаатай боллоо.
Ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил/М-9/ өнөөдөр Ошоүми/М-11/-тэй оноолт тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 2 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Ура/М-8/ энэ өдөр Гонояама/М-10/-тай таарч барилдан түүнд ошитаоши мэхээр ойчиж 3 даваа, 4 унаатай болж Гонояама 6 даваа, 1 унаатай болоод байна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/ өнөөдөр Хакүнофүжи/М-7/-тэй таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаж 1 даваа, /1-4-2/ 4 унаатай болов. Харин Хазүнофүжи 1 даваа, /1-2-4/ 2 унаатай боллоо.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/ энэ өдөр Котошёохо/М-5/-той барилдан түүнд ошидаши мэхээр унаж 2 даваа, 5 унаатай болов. Харин Котёошохо 6 даваа, 1 унаатай байна.
Башёг тэргүүлэгчдийн нэг Таканошёо/М-4/ энэ өдөр Ичияамамото/М-6/-той барилдан түүнийг ёрикири мэхээр хаяж 6 даваа, 1 унаатай болов.
Сэкиваке Такаясү өнөөдөр Дайэйшёо/М-4/-той барилдаж түүнийг цүкидаши мэхээр хаяж 6 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэкиваке Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Хирадоүми/М-3/-тэй оноолт тааран барилдаж түүнийг хикиотоши мэхээр хаяж 6 даваа, 1 унаатай болов.
Озэки Котозакүра энэ өдөр Фүжинокава /М-2/-тай хүч үзэн барилдаж түүнд уватэдашинаге мэхээр унаснаар 1 унаа, 5 даваатай боллоо.

Озэки Аонишики өнөөдөр Комүсүби Атамифүжи-тэй учраа тааран барилдаж түүнд уватэнаге мэхээр унаснаар 4 унаа, 3 даваатай болсон бол Атамифүжи 4 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Их аварга Хоошёорюү башёгийн 6 дахь өдөр Охо/М-3/-той учраа таарч барилдан түүнийг ёритаоши мэхээр хаяснаар 6 даваа, 1 унаатай болоод байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!