
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Осака хотноо болж байгаа Японы мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн буюу Хару башёгийн 11 дэх өдрийн /2026.03.18/ барилдааны тоймыг толилуулж байна.
Чиёошома Г.Мөнхсайхан/М-14/ энэ өдөр Нишинорюү /Жүрёо-4/-той таарч барилдан түүнийг хикиотоши мэхээр хаяж 6 даваа, 5 унаатай болоод байна. Котоейхо 7 даваа, 3 унаатай байна.
Асахакүрюү Р.Жамъянтогтох /М-16/ өнөөдөр Ура/М-8/-тай оноолт тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаж 7 даваа, 4 унаатай боллоо.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/ энэ өдөр Рога А.Амарсанаа/М-10/-тай учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаж тэд адил 4 даваа, 7 унаатай боллоо.
Ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил/М-9/ өнөөдөр Ичияамамото/М-6/-той оноолт тааран барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 3 даваа, 8 унаатай башёг үргэлжлүүлж явна.

Сэкиваке Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Гонояама/М-10/-тай оноолт тааран барилдаж түүнийг цүкиотоши мэхээр хаяж 10 даваа, 1 унаатай болов.
Озэки Котозакүра энэ өдөр Таканошёо/М-4/-той Дайэйшёо/М-4/-той хүч үзэн барилдаж түүнийг хатакикоми мэхээр хаяснаар 4 унаа, 6 даваатай боллоо.

Озэки Аонишики башёгийн 10 дахь өдөр Котошохо/М-5/ учраа тааран хүч үзэж түүнд хатакикоми мэхээр унаж 5 даваа, 6 унаатай боллоо. Харин Котошохо 9 даваа, 2 унаатай болоод байна.
Их аварга Хоошёорюү башёгийн 11 дэх өдөр башёг Сэкиваке Такаясү-тэй учраа таарч барилдан түүнийг хикиотоши мэхээр хаяснаар 9 даваа, 2 унаатай болоод байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!