
Монгол Улсын нийслэл хотноо 2026 оны 3 дугаар сарын 30-наас 4 дүгээр сарын 10-нд "Улаанбаатар 2026" Боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болно.


"ASA ARENA"-д зохион байгуулах энэхүү тэмцээнд оролцох Монголын баг тамирчид:
Эрэгтэй тамирчид:
50 кг-д А.Баттулга
55 кг-д Х.Билгүүнсайхан
60 кг-д Б.Буяндалай
65 кг-д Т.Энхтөр
70 кг-д О.Бямба-эрдэнэ
75 кг-д Г.Далай
85 кг-д Д.Бариахаан
90 кг-д Г.Энхсанаа
+90 кг-д Х.Бекнур
Эмэгтэй тамирчид:
48 кг-д Э.Намуундарь
51 кг-д Б.Мөнгөнсаран
54 кг-д М.Энхжаргал
57 кг-д Т.Номин-эрдэнэ
60 кг-д М.Намуун
65 кг-д М.Цэцэгдарь нар хүч, ур чадвараа сорин тулалдах юм байна.



Ташрамд дуулгахад, "Улаанбаатар 2026" боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний өмнө манай улсад Азийн 5 орны шигшээ багийн тамирчид хамтарсан бэлтгэл хийж туршлага солилцож байгаа юм. Монголын шигшээ багт туслах, туршлага солилцох зорилгоор Өвөр Монголын ӨЗО-ны Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Г. Хадбаатараар ахлуулсан баг тамирчид "Алтан шонхор" бэлтгэлийн баазад хамтарсан бэлтгэл базааж байна.