Улаанбаатар, 2026 оны тавдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улс энэ оны эхний 4 сард 139 улстай худалдаа хийж, гадаад худалдааны бараа эргэлт 10.5 тэрбум ам.долларт хүрсэн байна.
Үүнээс экспорт 6.8 тэрбум ам.доллар, импорт 3.7 тэрбум ам.доллар болж, тэнцэл 3.1 тэрбум ам.долларын ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

