
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ өчигдөр буюу 2026 оны 5 дугаар сарын 10-нд эхэлсэн Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башёгийн 2 дахь өдрийн /2026.05.11/ барилдааны тоймыг толилуулж байна.
Ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил/М-13/ өнөөдөр Рога А.Амарсанаа/М-14/-тай учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаж 2 унаатай боллоо. Харин Рога 1 даваа, 1 унаатай болоод байна
Ошёома П.Дэлгэрбаяр /М-8/ энэ өдөр Асахакүрюү Р.Жамъянтогтох /М-8/-той оноолт тааран барилдаж түүнд ошидаши мэхээр унаж 2 унаатай болсон бол Асахакурюү 1 даваа, 1 унаатай болов.
Чиёошома Г.Мөнхсайхан/М-7/ энэ өдөр Чураноүми/М-6/-тэй таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаснаар 2 унаатай болоод байна.
Комүсүби Такаясү энэ өдөр Ичияамамото/М-2/-той таарч барилдан түүнийг хикиотоши мэхээр давж 2 даваатай боллоо.
Сэкиваке Атамифүжи энэ өдөр Хирадоүми/М-3/-тэй учраа тараан хүч сорьж түүнд ёрикири мэхээр унаснаар 2 унаатай болов. Харин Хирадоүми 1 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэкиваке Котошохо өнөөдөр Таканошёо/М-1/-той учраа тааран хүч үзэж түүнд ошидаши мэхээр унаснаар 2 унаатай болоод байгаа бол Таканошёо даваа, унаа нэг нэг боллоо.


Озэки Котозакүра Комүсүби Вакатакакаге-тэй учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 2 унаатай болсон бол Вакатакакаге 2 даваатай болов.

Озэки Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр Ёшинофүжи/М-2/-тэй учраа таарч барилдаж түүнийг ёритаоши мэхээр хаяж 2 даваатай боллоо.
Нацү башёгийн эхний өдөр Комүсүби Такаясү-д уватэнаге мэхээр унасан Их аварга Хоошёорюү энэ өдөр Фүжинокава/М-1/-тай учраа тааран барилдах байсан ч бэртлийн улмаас башёг өнжихөөр болжээ.
Энэ удаагийн Нацү башёд ийнхүү 2 Их аварга, 1 Озэки бэртэл, гэмтлийн улмаас өнжих болсноор шинэ цолтнууд болон залуу бөхчүүдэд боломж гарч байгаа гэдгээрээ онцлогтой башё болж байна.