Грек улсад зохион байгуулж буй дэлхийн сурагчдын аварга шалгаруулах шатрын тэмцээнд оюун ухаанаа сорин өрсөлдөхөөр олон улсын 600 орчим сурагчид тус улсад чуулаад байгаа юм.
Энэ өсвөрийн шатарчдаас шатрын багш, дасгалжуулагч Монголын анхны шатрын их мастер Б.Хатанбаатарын шавь, "Их мастер" академийн өсвөрийн шатарчин 7 настай Ц.Гэрэлт-Оюу охин өөрийн насны ангилалд нэг ч хожигдолгүй түрүүлж, Дэлхийн аварга шатарчин болжээ.
Мөн 11 насны ангилалд Стейниц Монголын шатрын академийн ууган шавь Б.Буянхишиг илт тасархай үзүүлэлтээр дэлхийн аварга болж чадлаа.