Монгол Улсын эмэгтэй шигшээ баг FIBA 3x3 Wuhan Women Series тэмцээнд ур чадвараа сорин оролцохоор баасан гарагт БНХАУ-ыг зорилоо.
Монголын баг энэ тэмцээний А хэсэгт Австрали, ХБНГУ, Япон улсын шигшээ багуудтай нэг хэсэгт орсон. Анхны тэмцээн бямба гарагт 16.45 Япон, 15.45 Австрали, ням гарагт 15.15 ХБНГУ баг гэсэн дэлхийн шилдэг багуудтай өрсөлдөх юм байна.
Олон улсын сагсанбөмбөгийн холбоо/ФИБА/-ны 3х3 дэлхийн аварга шалгаруулах энэ жилийн тэмцээн Австри улсын нийслэл Вена хотноо 5 дугаар сарын 30-наас 6 дугаар сарын 4-нд болох бөгөөд “Токио-2020” олимпын аварга, дэлхийн аварга АНУ, дэлхийн аваргын мөнгөн медальт Канад зэрэг дэлхийн хүчирхэг багууд Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ багийг хүлээж байгаа юм.