Шайбтай хоккейн насанд хүрэгчдийн тэмцээний сүүлийн шигшээ тоглолт Хангарьд, Сэлэнгэ багуудын хооронд өрнөж 9:4-өөр Орхон аймгийн Хангарьд баг хожиж алтан медалийн эзэд боллоо.
Энэ тоглолтын 1 дүгээр үеийн төгсгөлд Сэлэнгэ багийн хаалгач бэртэл авч сэлгээний хаалгач байхгүй тул тоглолтыг үргэлжлүүлэхээр Хангарьд багийн 2 дугаар хаалгачийг сэлгэж тоглуулав. Ийнхүү шигшээ тоглолтоос биеийн тамир, спортыг дэмжигч сонирхогч, хүүхэд, залууст үлгэр дууриалал үзүүлж, эв нэгдлийг илэрхийлж байдаг Их спорт бол нөхөрлөл -тэмүүлэл - амжилт гэдгийг тэмцээний талбар дээр батлан харууллаа.