Бүгд Найрамдах Турк улс руу 5 тонн махан нөөш, 1 тонн лаа, 1000 ширхэг хөнжил, иж бүрэн 20 монгол гэрийг илгээсэн байна.
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар /2023.2.7/ гамшигт нэрвэгдсэн БНТУ болон Арабын Бүгд Найрамдах Сири улсын ард, иргэдэд улсын нөөцөөс бараа, материалын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн билээ.
Мөн Арабын Бүгд Найрамдах Сири улс руу 5 тн махан нөөш, 1 тн лаа, 500 ширхэг хөнжлийг илгээхээр бэлтгэл ажлыг хангаад байгаа аж.
Түүнчлэн МИАТ ТӨХК 2023 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн Истанбул чиглэлийн ОМ161 дугаарт аяллын нислэгээр гэр, хөнжил, цэвэр ус зэрэг 12 тонн тусламжийн ачааг тээвэрлэн хүргэсэн байна.