Мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын нэрэмжит "Хакүхо Кап-2023" өсвөр үеийн сумогийн олон улсын тэмцээн ням гарагт /02.12/ Японы Токио хотын "Рёогокү Кокигүкан" ордонд боллоо.
Энэхүү 13 дахь удаагийн тэмцээнд Монголын 11 өсвөрийн сумочид ур чадвараа сорин барилсанаас 10 насны ангилалд Баянхонгор аймгийн Баянлиг сумын сурагч Хаш-Эрдэнэ алт, 11 насанд нийслэлийн 13 дугаар сургуулийн сурагч Чилүгэн хүрэл медаль, мөн багийн барилдаанд хүрэл медаль тус тус хүртжээ.
Гарамгай бөхөөр Баянхонгор аймгийн сурагч Хашмаргад тодорсон байна. Энэ удаагийн тэмцээнд Япон, Монгол, Украин, АНУ зэрэг 8 орны 900 гаруй хүүхэд өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулав.