Зам, тээврийн хөгжлийн яамнаас санаачлан нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Аялал, жуулчлалын төв, Ид шидийн орон ТББ-тай хамтран 50 хүүхдийг аялалд хамруулав.
Дархан хот дахь Хүүхдийн төмөр замын сургалтын төвийн дарга Д.Батмөнх хүүхдүүдийг төмөр замаар аялуулахдаа төмөр замын салбарын онцлог болон үйл ажиллагааг сонирхолтой хэлбэрээр танилцууллаа. “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэнд байрлах монголын анхны хүүхдийн төмөр зам нь нийт 2.2 км урттай, Бурхант, Бумбардай, Сараань, Сүмбэн гэсэн хүүхэлдэйн баатрын нэрээр нэрлэсэн дөрвөн өртөөтэй юм байна.
Хүүхдүүд галт тэргээр аялан, ширээний теннис, дартас, хөгжөөнт тэмцээн өрнүүлэн чөлөөт цагаа өнгөрүүлж, Дархан хотын музейтэй танилцав. Ихэнх хүүхдийн хувьд галт тэргээр аялсан анхны аялал нь байсан гэдгээрээ онцлогтой байв. Хүүхдүүдэд тус аялал нь мартагдашгүй сайхан дурсамж үлдээсэн хэмээн хэлж, өндөр сэтгэгдэлтэй байлаа.