Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /ФИБА”/-ны 2025 оны Ази тивийн АШТ-ий урьдчилсан II шатны тоглолтууд үргэлжилж /2023.02.26/ байна.
Тус шатны “F” хэсгийн ээлжит энэ өдрийн тоглолт Малайз болон Гуам улсын шигшээ багийн хооронд боллоо. Тоглолтын эхний хагас тэнцүүхэн өрнөсөн бол 3 дугаар үед Гуамын баг эсрэг багаасаа 12 оноо илүү авснаар тоглолтыг өөрсдийн талд эргүүлсэн юм. Улмаар Гуамын баг 75:64-өөр яллаа.
Дараа нь Тайландын баг Хонгконгийн багтай тоглов. Тэд эхний хагаст тэнцүүхэн өндөрлөсөн ч 2 дугаар хагаст Тайландын багийн илүүрхэл дор тоглолт үргэлжилж 101:88-аар Тайландын баг хожлоо.
Сүүлийн тоглолт талбайн эзэн Монгол болон Сингапурын багийн эсрэг боллоо. Тус тоглолтын эхнээс манай баг илүү тоглож байснаар 73:49-өөр хожлоо. Ингэснээр манай багийн хэсгийг тэргүүлэгчдийн эгнээнд үлдсэн бол маргааш Гуамын багийн эсрэг хэсгийн сүүлийн тоглолтоо хийх юм.