Цахим спортын “CS:GO” төрлийн “ESL Pro League Season 17” тэмцээн Мальта улсад үргэлжилж байгаа бөгөөд 850 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Азийг төлөөлөн 2 баг өрсөлдөж байгаагийн нэг нь Монголын “IHC Esports” баг.
Тэд өчигдөр /2023.02.25/ хожигдох эрхгүй тоглолтыг Хойд Америкт төвтэй, өнө удаан түүхтэй алдарт “Evil Geniuses” буюу “EG” багийн эсрэг хийн 2-1 гэсэн харьцаатай ялалт байгууллаа. Энэхүү тоглолтод “sk0R” буюу Б.Тэнгис багаа хөнөөлтийн амжилтаараа тэргүүлжээ.
“IHC Esports” энэ тэмцээний хүрээнд өмнө нь 2 тоглолт хийсэн ч “Outsiders” болон “MIBR” багуудын эсрэг хожигдол хүлээгээд байв. Харин энэ өдөр боломжоо ашиглаж, тэмцээнээ үргэлжлүүлэхээр боллоо. Монголын баг цаашид хожигдох эрхгүй бөгөөд дараагийн өрсөлдөгч нь “G2” болон “Fnatic” багуудын хожигдсон баг нь юм байна.
Спортын сэтгүүлч Б.Мөнгөнтамир