Олон улсын сагсанбөмбөгийн холбоо /ФИБА/-ны 2025 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан 2 дугаар шатны “F” хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотноо амжилттай явагдаж өндөрлөв.
Өнөөдрийн /2023.02.26/ эхний тоглолтод Хонконгийн шигшээ баг 71-66 харьцаатай Малайзын багийг хожсон. Харин 2 дахь тоглолтод Тайландын шигшээ баг 78-60 харьцаатай Сингапур улсын шигшээ багийг хожсон юм.
Улмаар сүүлийн тоглолт талбайн эзэн Монгол болон хэсгийг тэргүүлэгч Гуамын багуудын хооронд ширүүн өрсөлдөөнтэй боллоо. Энэхүү тоглолтод 82-81 харьцаатай Гуамын шигшээ баг эцсийн мөчид хожиж Ази тивийн АШТ-ий урьдчилсан 2 дугаар шатны F хэсгийг тэд хожигдолгүй тэргүүллээ.
Урьдчилсан шатны энэ хэсэгт Тайландын баг 4 хожил 1 хожигдолтой 2 дугаар байрт шалгарлаа. Харин Монгол Улсын шигшээ баг 3 хожилтой удаалж байна.