Японы сумо бөхийн холбооноос ирэх ням гарагт /2023.03.12/ Осака хотноо эхлэх Хаврын тэмцээний эхний барилдааны оноолтыг зарлалаа.
Өнгөрсөн жилийн 10 дугаар сард хоёр өвдгөндөө мэс засал хийлгэсэн 73 дахь Их аварга /Ёкозүна/ Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Хаврын тэмцээнд зодоглохгүй гэдгээ мэдэгджээ.
Тэрүнофүжи 4 башё дараалан өнжиж байгаа бөгөөд Ёкозүна болсноосоо хойш 10 тэмцээний тавд нь гэмтлийн улмаас барилдсангүй.
Ийнхүү Озэки Такакэйшёо Дээд зиндаа /Макүүчи/-ны бөхчүүдийг дахин манлайлан барилдахаар болов. Түүний хувьд түрүүлэх юм уу, үзүүрлэхэд Ёкозүна цолтон болох юм байна.