Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн 2025 оны 3 дугаар сарын Харү башё буюу Хаврын тэмцээн ням /2025.03.09/ гарагт эхэллээ.
Ёкозүна цол хүртээд байгаа Хоошёорюү С.Бямбасүрэн башёгийн эхний өдөр Комүсүби Аби-тай учраа тааран барилдаж түүнд цүкидаши мэхээр ойчлоо. Өнөөдөр аварга Вакатакакаге /М-1/-тэй барилдана.
Энэ өдрийн байдлаар Харү башёгийн дээд /Макүүчи/ зиндаанд Монголын 6 сумоч хүч, ур чадвараа сорин барилдаж байна.
Харү башёгийн эхний өдөр Онокацү Б.Чойжилсүрэн /М-12/ Нишикифүжи /М-13/-тэй учраа таарч барилдан түүнийг цуридаши мэхээр давсан бол өнөөдөр Мидорифүжи /М-11/-тэй хүчээ сорино.
Ошома П.Дэлгэрбаяр/М-8/ эхний өдөр Хакүохо /М-9/-той учраа таарч түүнд шитатэнаге мэхээр, Тамаваши Б.Мөнх-Оргил /М-7/, Атамифүжи /М-8/-той барилдаж түүнд ошидаши мэхээр тус тус унасан бол тэд өнөөдөр хоорондоо барилдахаар таарчээ.
Харин Чиёошома Г.Мөнхсайхан /М-2/ барилдааны 1 дэх өдөр Сэкиваке Охо-той учраа тааран барилдан түүнийг уватэнаге мэхээр хаясан бол өнөөдөр Сэкиваке Дайэйшёо-той хүч үзнэ.
Комүсүби Киришима Б.Лхагвасүрэн энэ башёгийн эхний өдөр Тобизарюү /М-3/-тэй учраа таарч түүнийг хатакикоми мэхээр давсан бол өнөөдөр Озэки Оносато-той учраа таарсан байна.
Харин Озэки Котозакура, өчигдөр Вакамотохару /М-1/-тай хүчээ сорин барилдаж унасан бол өнөөдөр Гонояама/М-2/-тай барилдана.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!