Өнөөдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 10-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлал эхэллээ.
9:00 цагт Шангрила зочид буудлын BALLROOM танхимд: Олон улсын харилцаанд төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөн болно.
10:00 цагт МҮХАҮТ-д: Монгол Улс, БНСУ ххоронд байгуулах "Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр" бизнес эрхлэгчдийн оролцоо нээлттэй хэлэлцүүлэг болно.
11:00 цагт ОБЕГ-т: Ой хээрийн түймрийн гаралт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийнэ.
Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д: 2018 оноос хойш Шахмал түлшнээс болж угаартаж нас барсан хүмүүсийн ар гэрт нөхөн олговор шаардаж Засгийн газрыг шүүхэд өгч байгаа асуудлаар Хүний их эмч, АУ-ны доктор Г.Ууганцэцэг мэдээлэл хийнэ. /99790206, 80190070/
Г.Занабазарын музейд: Нэгэн цаг үеийн зураач бүсгүйчүүд З.Уянга, Д.Бурдаа, М.Баярмагнай нарын "Өнөөдөр” хамтарсан үзэсгэлэн 3 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилж байна.
Үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “Харилцан хүндэтгэе” сарын аян 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилж байна.
Прага хотноо Чехийн Үндэсний музейн “Historical building” танхимд: Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг нээнэ.